МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, агаарын бохирдлыг 50 хувь бууруулна
2018.11.27
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, агаарын бохирдлыг 50 хувь бууруулна

Засгийн газар ирэх оны тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулсан.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлт өнөөдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар оролцлоо.

Гол нь шахмал түлшний үнэ түүхий нүүрснээс хямд байх шаардлагатай. Үнэ хямд шахмал нүүрс зах зээлд борлуулагдах бүрэн боломжтой. Энэ зорилгоор өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг нээж байна. Жилд  1.2 сая тонн түүхий нүүрсийг нийслэлчүүд хэрэглэдэг.

Харин шахмал түлшээр сольсноор 600 мянган тонн болж буурах юм. Ингэснээр агаарын бохирдол 50 хувь буурна гэж тооцоолсон байгаа. Ирэх жилийн өдийд үйлдвэрийн шахмал түлш зах зээлд нийлүүлэгдэж эхэлнэ” гэж онцоллоо.

Н.Цэрэнбат: Ирэх онд 220 мянган өрхийг 100 хувь сайжруулсан түлшээр хангах боломжтой болно

Үйлдвэрийн хүчин чадлыг ирэх онд 600 мянган тн-д хүргэж, 220 мянган өрхийг 100 хувь сайжруулсан түлшээр хангах боломжтой болно. Жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тн-ыг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад ч агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа юм гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэллээ.

Энэ онд үйлдвэр шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулах юм . Эхний ээлжинд хэрэглээнд нэвтрүүлэх, дадалжуулах чиглэлд зорилтот ажлуудаа хийгээд явна гэж үйлдвэрийн зүгээс онцолж байлаа. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шахмал түлшийг урин дулааны улиралд хямд төсөр үнээр борлуулах, түүхий нүүрсний үнээс доогуур зах зээлд гаргах чиглэлийг өгөв. Иргэдийн хувьд ирэх зунаас шахмал түлшээ нөөцлөх боломжтой юм.

ШИНЭ МЭДЭЭ