МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.11.30
Улстөр

Б.Энх-Амгалан: Шуналын хүүдий ЖДҮ гэх шөвгөөр цоорч, идээ бээрээ гоожуулж байна

Өнөөдөр /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

“Бид ягаан ногоон тасалбөараар төрийн өмч авсан, лиценз патентаар уул уурхайгаа авсан. Төрийн эрх мэдэлрүү шунахайн сэдлээр орж ирсэн нь ЖДҮ гэх шөвгөөр цоо хатгуулан идээ бээрээ гаргаж байна. Нийгмийн нөхцөл байдал, өвлийн хүндрэл зэрэг асуудалтай зэрэгцэн бид улс төржөөд, гадаад харилцаандаа нөлөөлөөд  байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Шударга ёсыг тогтоож өгөөчээ гэж иргэд хүсч байна. Үүний төлөө зүтгэж байгаа Ерөнхий сайдыг дэмжиж байна. Төрийн алба наймаалж байгааг Л.Оюун-Эрдэнэ, Нүүрсний хулгай байгааг Л.Энхболд, мафижсан эдийн засаг улс төрийн бүлэглэл бий болсоныг зогсоох цаг болжээ гэж Ц.Нямдорж, Хууль хяналтынхан улс төрчдийн халаасанд байна. Шүүгчийн дансанд олон тэрбум төгрөг байгаа тухай Х.Нямбаатар зэрэг шударга гишүүд гаргаж ирсэн.

Энэ удаагийн парламент дотроосоо ийм шударга бус асуудал байгааг гаргаж ирсэн. Энэ Засгийг, УИХ-ыг унагаахыг хүсч байгаа юм. Ерөнхий сайдаас хүсч байна. Энэ ЖДҮ гэдэг зээл юм билээ. Барьцаатай, хүүтэй, төсөл бичдэг гэрээ хийдэг, эргэн төлдөг юм билээ. Үүнээс 200 гаруй ЖДҮ-ч зээл авсан. Тэнд 10 орчим гишүүдийн нэр холбогдсон. Зориулалтын дагуу болон зарим нэг нь зоритулалтын бус зарцуулсан байгаа юм билээ.

Үүний цаана бонд, АСЕМ зэрэг олон асуудал байгаа. Тэдгээртэй хатуу тэмцээрэй гэж Ерөнхий сайдад хэлмээр байна. Амжилт хүсье танд.”

ШИНЭ МЭДЭЭ