МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.11.30
Улстөр

Б.Энх-Амгалан: Болохгүй бүтэхгүй зүйлээ шүүрдэж, Монгол төрөө төр шиг төртэй болгоё

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

Ам бүлийн ам задгайрвал амраг ханийн итгэл алдардаг

Ахуй төрийн нууц задарвал

Атаат дайсны идэш болдог гэж  Их Хаан хэлсэн байдаг юм байна.

Олгой хагаравч тогоон дотроо гэдгээ алдаад дэлхийн нийтийн шившиг болж байна л даа. Төрийн минь сүлд өршөө гэж дээдэлдэг ард түмэн маань төрөөсөө ичиж үзхэх гэж байна шүү дээ. Өнөөдөр “Хошин шогийн хамгийн том тоглолтын хамгийн сүүлийн анги өнөөдөр төрийн ордонд 15 цагаас болох гэж байна” гэж ард түмэн бичиж байна.

Бид зөв буруу хоёрыгоо зөвлөлдөөд, зөөлөн хатууг хэлэлцэхдээ засаг хуулиасаа асуу гэж Их Хаан хэлсэн байдаг юм байна лээ. Бүтэлтэй төр, шударга түшээдтэй больё. Болохгүй бүтэхгүй зүйлээ шүүрдэж, Монгол төрөө төр шиг төртэй болгоё. 

ШИНЭ МЭДЭЭ