НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2018.12.03
Орон нутгийн хөгжил

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Сонгинохайрхан дүүрэгт 8200 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 966 хүүхэд байна гэсэн судалгаа бий. Тэдгээр иргэдийн сурч хөгжих, нийгмийн харилцаанд тэгш эрхтэй оролцоход туслах зорилгоор “Хүртээмжтэй орчин-загвар дүүрэг” аяныг Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж байна.

Уг аяны хүрээнд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний ар гэрийн төлөөлөл болсон 150 гаруй хүнтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр дүүргийн зүгээс хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийн ажлыг эхлүүлээд байгаа юм. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн саналыг сонсон, цаашид хэрэгжүүлэх ажлууддаа тусгахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ