2018.12.05
Эрүүл мэнд
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өрхийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
УИХ-н гишүүн Б.Саранчимэг тойргийн иргэдтэйгээ уулзаж, Баянзүрх дүүргийн 4, 5, 14 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байгаа гурван төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.
УВЧ буюу физик эмчилгээний төхөөрөмж нь төрөл бүрийн өвдөлт, үрэвсэлт өвчний үед, Билирубин хэмжигч нь нярайн шарлалт хэмжих аппарат, ургийн допплер нь ургийн хөдөлгөөн, ургийн зүрхний цохилт мөн эхийн умайн агшилтыг хэмждэг.
Өрхийн эрүүл мэндийн төв нь тус аппараттай болсноор тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, жирэмсэн эх, төрсөн нярайн эмгэгийг эрт оношлох, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэд цаг алдалгүй авч чадахаар боллоо. Өмнө нь Баянзүрх дүүргийн аравдугаар төв болон 4, 5, 14 дүгээр хороодын ӨЭМТ-д шаардлагатай байгаа автомашин, иж бүрэн компьютер, эмнэлгийн төхөөрөмжүүдийг тус бүрт нь хүлээлгэн өгч байсан.