МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.12.06
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Л.Мөнхбаатар: Алт олборлогч ААН-үүд рояалтаас бултаж, хувь иргэнээр алтаа тушаадаг

Өнөөдөр /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагчаас асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

“Энэ хуулийн зөвхөн рояалтын татвар авах хугацааг сунгахаас гадна хэд хэдэн заалт өөрчлөгдөж орж байгаа юм байна. Монголбанкинд алт тушаасан байдлын 60 орчим хувь нь аж ахуйн нэгж бус иргэд байна. Ингэхээр аж ахуйн нэгжийн рояалтаас зайлсхийж байгаа явдал юм. Энийг тодорхой болгох гэж байгаа нь сайн юм. Цаашлаад хулгайгаар алт борлуулж байгаа явдлыг хуулийн хүрээнд хэрхэн хязгаарлах гэж байгааг тодорхой хэлнэ үү?

Монгол улс алтаа цэвэршүүлэх үйлдвэр байхгүй учраас хаана хэдэн төгрөгөөр цэвэршүүлдэг вэ? Энэ үйлдвэрээ хурдан байгуулах тал дээр юу хийж байна вэ?

АМНАТ өнөөдөр 2,5 Монголбанкинд жил ирэх тусам алт тушаалтын хэмжээ нэмэгдэж байгаа. Энэ хэмжээ боломжийн байгаа. Цаашид нэмэгдүүлэх боломжийг судалсан уу?”

Түүний асуултанд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ