2018.12.07
Улстөр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ тарах хэрэгтэй, би гарын үсэг зурсан
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс улс төрийн нөхцөл байдлын талаар тодруулга авчээ.
-Та чуулган дээр УИХ-ыг тараая, гарын үсэг зуръя гэж байсан. Та зурсан уу?
-Зурсан. Бид ард түмнээсээ сонгогдсон гишүүд. Ард түмний хүсч байгаа, тэднийг эдийн засагтай нь уялдуулж хөгжүүлэх ёстой хүмүүс. Гэтэл ЖДҮ-тэй холбоотой зэрэг асуудлууд гарч байна. Сонгогчид УИХ-д итгэх итгэл байхгүй болсон. Итгэл үнэмшилгүй болсон УИХ үр дүнгүй. Үнэхээр хууль бус зүйлс хийсэн УИХ тарах хэрэгтэй.