Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018.12.10
Орон нутгийн хөгжил

Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

“Доншень-Монгол газрын тос” ХХК Дорноговь аймгийн Засаг даргатай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд 499 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хархорин-Өргөө” ХХК Сайншанд сумын тавдугаар багт 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг энэ оны найман дугаар сараас эхлэн гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өглөө.

Энэхүү 50 ортой хүүхдийн цэцэрлэг баригдсанаар Сайншанд сумын хамгийн алсагдмал багт сургуулийн өмнөх боловсролын хамрах сургалт, хүртээмж нэмэгдэж, сурах орчин нөхцөл сайжирч байгаагаас гадна 12 ажлын байр шинээр бий болж байна.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймаг сумын удирдлагууд, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компаниуд болон тус сумын иргэд оролцлоо.

2018 онд боловсрол, соёл, урлагийн тэгш хүртээмжтэй үйлчилгээ, чанар, үр ашгийг тасралтгүй дээшлүүлэн боловсон хүчин бэлтгэж, тэдний мэдлэг ур чадвар, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэн сургуулийг хүн хөгжлийн төв болгон эрүүл аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор энэ онд Иххэт сумын хүүхдийн цэцэрлэгт их засварын ажил, Даланжаргалан сумын Олон овоо багт 75 хүүхдийн цэцэрлэг, Сайншанд сумын 5-р баг Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг, Сайншанд, Замын-Үүд суманд Мандах наран хороололд тус бүр 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулаад байна.

Б.ГЭРЭЛ

ШИНЭ МЭДЭЭ