2018.12.10
Улстөр
Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын даргатай холдбоотой асуудлыг энэ долоо хоногт дуусгана
УИХ-ын даргыг өөрөө өргөдлөө өгөхийг шаардсан тэмцэл үргэлжилсээр байна. Шаардлагын хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Ажлаа өгөхгүй бол тэмцлийн хурцын хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт чуулганыг дахин бойколно. Нийгэм цаашаа энэ хүнийг УИХ-ын даргаар харж чадахгүй болсон. УИХ-ын гишүүдийн 50+1 нь харж чадахгүй болсон. Ахмад гишүүд зөвлөж байна. Энэ долоо хоногт парламент дотор бүх процедураа дуусгана гэсэн байр суурьтай байна. Хэрвээ энэ шаардлагыг авахгүй бол олон нийтийн жагсаал руу орно. Заавал ийм түвшинд хүргэхгүйгээр энэ асуудлыг парламент дотроо шийдэх нь хамгийн зөв.
Зунжингаа 19 гишүүн гарын үсэг зураад нийтийн сонсгол хийе гэж байхад хуулийн хүрээнд болохгүй гэж байсан. Гэтэл өчигдөр индэр дээрээс УИХ-ын даргын хувьд хий гэсэн үүрэг өгч байсан. Энэ хүний хувьд хууль гэж байхгүй болсон. Өөрийгөө төр гэж боддог болсон.
ШИНЭ МЭДЭЭ
Хуралдан буй хилэн
2018.12.31
М.Энхболдын эсрэг 40 гишүүн санал нэгджээ
2018.12.13
"Хаан шонхор - 2018" тэргүүн ёслол боллоо
2018.12.10
"Цензургүй яриа" нэвтрүүлэг
2018.12.04
"Монгол Улсаа хөгжүүлье" ток шоу нэвтрүүлэг
2018.11.30