МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нярайн шарлалт, ургийн зүрхний бичлэг хийх тоног төхөөрөмжүүд гардууллаа
2018.12.11
Эрүүл мэнд

Нярайн шарлалт, ургийн зүрхний бичлэг хийх тоног төхөөрөмжүүд гардууллаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 27 Өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай нийт 3 төрлийн 81 ширхэг тоног төхөөрөмжийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар, ӨЭМТ-ийн төлөөллүүдэд  гардуулж өглөө.

Нярайн шарлалт хэмжигч, ургийн зүрхний цохилт, хөдөлгөөн хэмжих аппаратууд нь ӨЭМТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмүүд бөгөөд иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд нэр төрөл нэмэгдэж, жирэмсэн эх, төрсөн нярайн эмгэгийг эрт оношлох боломжтой болж байна.

ШИНЭ МЭДЭЭ