Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулав
Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд 2017 оны 3 дугаар сард байгуулсан Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц дараах байдалтай байна. Үүнд:
1. УЛС ТӨРИЙН САЛБАРЫН ХАРИЛЦАА БОЛОН ЯАМ, АГЕНТЛАГ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Ø Дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээ, Гадаад харилцааны сайд нарын уулзалт, Парламентын гишүүд болон Парламент дахь найрамдлын бүлгүүд хоорондын солилцоо тогтмол хэрэгжиж, хоёр талын яамд, агентлаг хооронд үр дүнтэй хамтын ажиллагаа өрнөж байна. Талууд Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л түвшинд уулзалт, яриа хэлэлцээ, солилцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Зохион байгуулсан ажил, арга хэмжээ
(1) Дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээ
· Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 2017 оны 9 дүгээр сар болон 2018 оны 9 дүгээр сард тус тус уулзав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 12 дугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийв.
· Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тангараг өргөх ёслолд 2017 оны 7 дугаар сард Ерөнхий сайд Ш.Абэ Тусгай элч илгээж оролцуулав.
· Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 3 дугаар сард, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 2 дугаар сард Япон Улсад айлчилж, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Гадаад хэргийн сайд Т.Коно нартай тус тус уулзав. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно нар 2018 оны 12 дугаар сард Токио хотноо дахин уулзав.
(2) Парламент болон Парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа
· Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны 3 дугаар сард Япон Улсад айлчлав.
· Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга T.Оошима тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 7 дугаар сард, Зөвлөхүүдийн танхимын дэд дарга А.Гүнжи тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сард тус тус Монгол Улсад айлчлав.
· Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд 2017 оны 9 дүгээр сард Монгол Улсад айлчлав.
· Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сард Япон Улсад айлчлав.
2017 оноос хойш хоёр талаас түс бүр 30 орчим Парламентын гишүүн харилцан айлчлав.
(3) Гадаад харилцааны яам хоорондын уулзалт, яриа хэлэлцээ
· Гадаад харилцааны яам хоорондын Стратегийн III зөвлөлдөх уулзалт 2018 оны 4 дүгээр сард Токио хотноо болов.
(4) Хоёр улсын яамд, агентлаг хоорондын хамтын ажиллагаа
· Япон Улсын Ерөнхий хэргийн дэд сайд К.Харада 2017 оны 5 дугаар сард Монгол Улсад айлчлав.
· Хоёр улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хооронд 2017 оны 2 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
· Монгол Улсын Үндэсний статистикийн хороо болон Япон Улсын Статистикийн товчоо хооронд 2017 оны 2 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
· Монгол Улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар болон Япон Улсын Шударга худалдааны хороо хооронд 2017 оны 3 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
· Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо болон Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний агентлаг хооронд 2017 оны 3 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
· Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яам хоорондын техникийн 7 дугаар зөвлөлдөх уулзалт 2017 оны 5 дугаар сард Токио хотноо болов.
· Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын ажилтан, албан хаагчид Япон Улсын Сангийн яамны Татварын газраас хэрэгжүүлсэн “Гарал үүслийн дүрэм” сэдэвт сургалтад 2017 оны 6 дугаар сард хамрагдав.
· Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны харъяа Нислэг, техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба болон Япон Улсын Зам, тээврийн яамны харъяа Тээврийн аюулгүй байдлын зөвлөл хооронд 2017 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо Нисэхийн осол, зөрчлийг шинжлэн шалгах чиглэлээрх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
· Монгол Улс, Япон Улсын Байгаль орчны яам хоорондын бодлогын 11 дүгээр зөвлөлдөх уулзалт 2017 оны 12 дугаар сард Токио хотноо болов.
· Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 оны 4 дүгээр сард Япон Улсад болсон Өвчтөний аюулгүй байдлын асуудлаарх Дэлхийн сайд нарын 3 дугаар чуулга уулзалтад оролцож, энэ үеэр Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Като-той уулзав.
· Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд 2018 оны 4 дүгээр сард хамтын ажиллагааны санамж бичиг Токио хотноо байгуулав.
· Монгол Улсад 2018 оны 7 дугаар сард болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын V бага хурал”-д Япон Улсын ЗГХЭГ-ын дэд сайд Ж.Акама оролцов.
· Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчид 2018 оны 8 дугаар сард Токио хотноо болсон Япон Улсын Хууль эрх зүйн эрдэм шинжилгээний хүрээлэнд Арилжааны хуулийн асуудлаарх хамтарсан семинарт оролцов.
· Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Япон Улсын Байгаль орчны яам хооронд 2018 оны 12 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг шинэчлэн байгуулав.
2. АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАРИЛЦАА
Ø Хоёр улсын холбогдох байгууллага хоорондын уулзалт, яриа хэлэлцээ өргөжиж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч байна. Нэн ялангуяа Япон Улсын Батлан хамгаалах яамны зүгээс хэрэгжүүлж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх дэмжлэгийг “япон хэв маягийн, нарийн аргачлалд суурилсан хөтөлбөр” гэж монголын тал өндрөөр үнэлэв. Талууд тус хөтөлбөр нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, хөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтов.
Зохион байгуулсан ажил, арга хэмжээ
1. Монгол, Японы гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын IV зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулав.
2. Монгол Улсаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилтад японы тал 2017 оны 7-8 дугаар сар, 2018 оны 6 дугаар сард тус тус оролцов.
3. Япон Улсын Үндэснийн Батлан хамгаалах академид 2018 онд Монгол Улсаас 4 оюутан суралцав. Монгол Улсаас тус академийн сургалтад өнөөг хүртэл нийт 72 оюутан хамрагдаад байна.
4. Япон Улсын Батлан хамгаалах яамны зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараах сургалтыг зохион байгуулав. Үүнд:
· Энхийг сахиулах ажиллагааны хүрээнд 2017 оны 8-9 дүгээр сар, 2018 оны 7-8 дугаар сард Монголын цэргийн инженерийн нэгжийн зам, барилгын салбар дахь хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх сургалт хэрэгжүүлэв.
· Монгол Улсын цэргийн эмч нарыг онцгой байдлын үеэрх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх сургалтад 2018 оны 2 дугаар сард хамруулав.
3. БҮС НУТАГ, ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГАА
Ø Эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс нь бүс нутагт зохих үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж буй. Энэ хүрээнд Япон Улсын Засгийн газар Монгол Улс Зүүн Азийн дээд түвшний уулзалт (EAS)-д нэгдэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.Талууд “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд эл чиглэлээрх бодит хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ.
Зохион байгуулсан ажил, арга хэмжээ
1. Монгол Улс Зүүн Азийн хамтын ажиллагааны олон талт механизмд нэгдэн орох эрмэлзлийн тухайд
· Эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг Япон Улстай нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс нь цаашид яриа хэлэлцээний бүхий л механизмаар дамжуулан бүс нутагт зохих үүрэг гүйцэтгэхэд японы тал дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
2. Японы тал “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын ээлжит бага хурлуудад төлөөлөгч оролцуулав.
· Уг бага хуралд 2017 оны 6 дугаар сард ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын дэд захирал Ш.Такизаки, 2018 оны 6 дугаар сард ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын зөвлөх Т.Шимизү нар тус тус оролцов.
3. Монгол Улс, Япон Улс, АНУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулав. Үүнд:
· Монгол Улс, Япон Улс, АНУ-ын гурван талт II уулзалт 2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо, Монгол Улс, Япон Улс, АНУ-ын гурван талт III уулзалт 2018 оны 4 дүгээр сард Токио хотноо тус тус зохиогдов.
4. Гамшгаас сэргийлэх салбарт дараах төслийг хэрэгжүүлэв. Үүнд:
· Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлээс сэргийлэх чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2016 оноос 2019 он хүртэл хэрэгжүүлнэ.
· ЖАЙКА-гийн Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд “Ховд аймаг дахь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгаас хамгаалах боловсрол мэдлэгийг дээшлүүлэх төсөл”-ийг 2017-2022 онд хэрэгжүүлж байна.
· Дэлхийн банкны шугамаар “Орон нутгийн иргэдийн зуд болон ой хээрийн түймрийн эсрэг арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2020 он хүртэл хэрэгжүүлнэ.
· ТББ-ын үйл ажиллагааг дэмжих буцалтгүй тусламжийн шугамаар “Зудын гамшгийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ” төслийг 2017 онд хэрэгжүүлж дуусгав.
4. ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Ø Япон Улсын Засгийн газраас Төсвийн дэмжлэг хэлбэрээр олгож буй иенийн хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын Засгийн газрын төсвийн шинэчлэлд чиглэсэн үйл ажиллагааг дэмжив.
Ø Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллаж, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлэх, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх (ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарт), орон нутгийн эдийн засгийг сэргээн хөгжүүлэх зэрэг чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэв.
Ø Эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны гол яриа хэлэлцээний талбар болох “Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалт”-ын механизм зэрэгт тулгуурлаж хоёр улсын эдийн засгийн харилцаа, түүний дотор хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэв.
Зохион байгуулсан ажил, арга хэмжээ
(1) Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, санхүүгийн хүндрэлийг даван туулах,эдийн засгийн дунд болон урт хугацааны өсөлт, тогтвортой байдлыг хангах чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд талууд дараах хамтын ажиллагааг хэрэгжүүлэв. Үүнд:
· Японы тал Монгол Улсад төсвийн дэмжлэг хэлбэрээр иенийн хөнгөлөлттэй зээл олгох тухай Засгийн газар хооронд Солилцох ноот бичигт талууд 2017 оны 12 дугаар сард гарын үсэг зурж, мөн сардаа японы тал 32 тэрбум иенийг монголын талд шилжүүлэв.
(2) Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ)-ийгхэрэгжүүлэх чиглэлд дараах ажлыг зохион байгуулав. Үүнд:
· ЭЗТХ-ийн хамтын ажиллагааны асуудлаарх Хамтарсан дэд хорооны анхдугаар хуралдааныг 2018 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгууулав.
· Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын ажилтнууд нар 2017 оны 6 дугаар сард Японы Гаалийн хамтын ажиллагааны газрын шугамаар “Гаалийн үнэлгээ” сэдэвт сургалтад хамрагдав.
(3) Төр, хувийн хэвшлийн хамтарсан VIII зөвлөлдөх уулзалт 2017 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо, IX зөвлөлдөх уулзалт 2018 оны 12 дугаар сард Токио хотноо болов.
(4) Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчинг бэхжүүлж, хөрөнгө оруулагчдыг сургалтад хамруулах чиглэлд ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны шугамаар ”Хөрөнгийн зах зээлийн дүрэм, журам, хяналтын тогтолцооны чадавхийг дээшлүүлэх төсөл”-ийг 2014 оны 7 дугаар сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл хэрэгжүүлэв.
(5) Нийгмийн хамгааллын салбарт ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2016 оны 5 дугаар сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.
(6) Монголын аж үйлдвэрлэлийг төрөлжүүлэхэд дараах дэмжлэг үзүүлэв. Үүнд:
· Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ)-ийн иенийн хөнгөлөлттэй зээлийн шугамаар “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014-2023 онд хэрэгжүүлж байна.
· ЖАЙКА-ийн сэдэвчилсэн сургалтын шугамаар Японы “Коосэн” сургалтын системийг Монголд нэвтрүүлэх хүрээнд багш, сурган хүмүүжүүлэгчдийн чадавхийг бэхжүүлэх төслийг 2015 оны 7 дугаар сараас 2018 оны 3 дугаар сард хэрэгжүүлэв.
· ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны шугамаар “Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төв дэх бизнесийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, хамтын ажиллагааны суурь, чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2015 оны 4 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл хэрэгжүүлж байна.
· Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Япон Улсын Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг”-т талууд 2017 оны 12 дугаар сард гарын үсэг зурав. Уг санамж бичгийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ажил хэргийн түвшний анхдугаар уулзалт болон Монголын дадлагажигч ажилтан илгээгч байгуулагуудад зориулсан семинарыг 2018 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулав.
· ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны шугамаар “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оны 6 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.
· ЖАЙКА-ийн шугамаар “Ашигт малтмалын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг 2013-2020 онд, “Уул уурхайн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг 2015-2019 онд тус тус хэрэгжүүлж байна.
· Азийн хөгжлийн банк, “Нихон шинтакү” сангийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг бий болгоход дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг 2015 оны 10 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл хэрэгжүүлнэ.
· ЖАЙКА-ийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулах, хөрс сайжруулах технологи нэвтрүүлэх замаар тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 3 дугаар сард хэрэгжүүлж байна.
· ЖАЙКА-ийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд “Зөгийн аж ахуйг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2015 оны 4 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сард хэрэгжүүлэв.
· ЖАЙКА-ийн сэдэвчилсэн сургалтын хүрээнд “Хүнсний аюулгүй байдлыг хангах, молекул биологийн болон хүнсний нэмэлтэд хийх шинжилгээний ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ыг 2016 оны 4 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сард зохион байгуулав.
· ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны шугамаар “Мал эмнэлэг, мал аж ахуйн салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2014 оны 4 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл хэрэгжүүлнэ.
· ЖАЙКА-ийн “Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаа-САТРЕПС”-ийн шугамаар Монгол оронд тохиолддог малын цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношилгооны оновчтой арга боловсруулах төсөл”-ийг 2014 оны 6 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл хэрэгжүүлнэ.
(7) Эдийн засгийн харилцааг улам бүр эрчимжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа
· Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК)-тай байгуулсан “Экспортын зээлийн шугам нээх тухай хэлэлцээр”-ийн хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллав.
· Байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Монгол Улс, Япон Улсын Байгаль орчны яам хоорондын 11 дэх удаагийн бодлогын зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 12 дугаар сард зохион байгуулав.
· Хоёр улсын Засгийн газар хоорондын “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ийн Хамтарсан хорооны V дугаар хурлыг 2017 оны 10 дугаар сар, VI хурлыг 2018 оны 11 дүгээр сард тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулав.
· ХКОМ-ын хүрээнд “Дархан хотын 10 МВт-ын нарны цахилгаан станцын төсөл” 2017 оны 1 дүгээр сар, “Моннаран 10 МВт-ын нарны цахилгаан станц байгуулах төсөл”-ийг 2017 оны 12 дугаар сард тус тус хэрэгжүүлэв.
· ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны шугамаар “Уул уурхай, ашигт малтмалын салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2013 оны 2 дугаар сараас 2020 оны 2 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.
· ЖАЙКА-ийн сургалтын шугамаар “Уул уурхайн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг 2015-2019 онд хэрэгжүүлж байна.
· 2017 оны 6 дугаар сард Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яам Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хоорондын Цэвэр нүүрсний технологийн талаарх хамтын ажиллагааны санамж бичигт тулгуурлан Японы нүүрс-химийн салбарын мэргэжилтнүүдийг Монголд илгээв.
· Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яам болон Олон улсын судалгаа, сургалтын хүрээлэн (IIST)-гээс “Хоккайдо, Монголын эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд "Монгол, Хоккайдогийн бизнес форум”, Монгол, Хоккайдогийн хувийн хэвшил хоорондын “бизнес матчинг” арга хэмжээг тус тус Улаанбаатар хотноо 2017 оны 9 дүгээр сар болон 2018 оны 9 дүгээр сард зохион байгуулав.
· IIST хүрээлэнгээс “Азийн ирээдүйтэй удирдагчдын хөтөлбөр”-ийн хүрээнд “Хоккайдо, Монголын бизнес форум” 2018 оны 2 дугаар сард зохион байгуулав.
· ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”, Японы ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд "Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны дизель хөдөлгүүрт DPF (Diesel Particulate Filter) тортог шүүгчийг суурилуулж хөдөлгүүрээс ялгарах тортогжилтыг бууруулах туршилтын төсөл", олон улсын байгууллагын шугамаар “Улаанбаатар хотын хог хаягдлын дахин боловсруулалт”-ын төслийг тус тус хэрэгжүүлэв.
· Хоёр улсын ноос, ноолуурын холбоод хооронд хамтын ажиллагааны санамж бичиг 2016 оны 8 дугаар сард байгуулав. Тус санамж бичигт тулгуурлан японы тал манай улсад мэргэжилтэн илгээх, ноос, ноолуурын салбарынхныг хүлээн авч дадлага хийлгэх, олон улсын үзэсгэлэнгийн үеэр сурталчилгааны ажил зохион байгуулах зэргээр хамтран ажиллав.
5. СОЁЛЫН ХАРИЛЦАА, ИРГЭД ХООРОНДЫН СОЛИЛЦОО
Ø Соёлын харилцаа, иргэд хоорондын солилцоогоор дамжуулан хоёр ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх нь харилцааны чухал үндэс суурь гэдгийг талууд тэмдэглэж, хоёр улсын Засгийн газар ирээдүй хойч үеийн төлөөлөл болох хүүхэд залуучууд хоорондын солилцоог бүхий л боломжоор дэмжиж ажиллав.
Ø Орон нутаг хоорондын солилцоог хөгжүүлж, нийтэд хүртээмжтэй нийгмийг цогцлоон бүтээхэд чиглэсэн дэмжлэгийг эрчимжүүлэв.
Ø 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийн наадмыг угтан спортын салбарын солилцоог идэвхжүүлэв.
Зохион байгуулсан ажил, арга хэмжээ
(1) Хүүхэд залуучуудын солилцоо
· “JENESYS-2017” хөтөлбөрийн хүрээнд манай улсаас 93 хүүхэд залуус Японд зочлов.
· “JENESYS-2018” хөтөлбөрийн хүрээнд манай улсаас 101 хүүхэд залуус Японд зочлохоор төлөвлөж байна.
(2) Соёлын солилцоог дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа
· Хоёр улсын Дипломат төлөөлөгчдийн газруудаас хэрэгжүүлсэн арга хэмжээ
· Монгол Улсын Соёлын элч нарын анхдугаар форум, “Хаврын баяр”, “Намрын баяр” арга хэмжээ, “Билгүүн Ундрага”, “Их татлага”, “Увертюра” хамтлаг болон “Түмэн эх” чуулгын аялан тоглолт, “Хөгжмийн үдэшлэг”, “Трио концертын үдэшлэг” зэрэг 12 арга хэмжээг Токио дахь Монгол Улсын ЭСЯ, Осака дахь ЕКГ-аас хэрэгжүүлэв.
· Поп урлагийн наадам, япон хэлээр уран илтгэгчийн тэмцээн, япон дууны уралдаан, Япон Улсын Элчин сайдын нэрэмжит жүдо бөхийн цомын тэмцээн, Кэндогийн тэмцээн зэрэг 11 арга хэмжээг Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ-наас хэрэгжүүлэв.
· “Япон сан”-гийн шугамаар хэрэгжүүлсэн арга хэмжээ
· “Япон киноны 11 дэх удаагийн өдөрлөг” 2017 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулж, 4 бүтээл толилуулав.
· “Struggling Cities” үзэсгэлэн 2017 оны 10-11 дүгээр сард Улаанбаатар хотноо гаргав.
· Монголын олон нийтийн телевизийн сувгаар 2017-2018 онд Японы нийт 21 нэвтрүүлэг толилуулав.
· Япон киноны долоо хоногийг 2018 оны 5 дугаар сард зохион байгуулж, 4 кино Монголын үзэгчдэд толилуулав.
· “Нэцүкэ-Японы уламжлалт гар урлал өнөө цагт” үзэсгэлэн 2018 оны 11 дүгээр сарын 6-наас 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо гаргав.
· “Genji Monogatari” номыг монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг 2018 онд санхүүжүүлэв.
· 2018 онд Японы телевизийн 9 нэвтрүүлэгийг Монголын үзэгчдэд толилуулж байна.
· Японы Хөлбөмбөгийн холбоотой хамтран “Дасгалжуулагч бэлтгэх сургалт” 2018 оны 3 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулав.
· “Монгол, Японы хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал, Арилжааны тухай хууль” семинарыг 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.
· “Дэлхийн өв Бурхан Халдун уул болон түүний ойр орчмын ариун дагшин газар нутгийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны 9 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.
· “Япон хэл хэлэлцүүлэг хэлбэрээр суралцах явц” сэдэвт судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлж байна.
· Япон хэлний сургалт
· Япон хэлний сургалт эрхэлдэг Монголын 4 байгууллагад 2017 онд дэмжлэг үзүүлэв. Япон хэлний 1 мэргэжилтэн томилон ажиллуулав. Япон хэлний багш нарын сургалтад 2 багш, япон хэлний мэргэжлийн сургалтад 3 төрийн албан хаагч, япон хэл суралцагч тэргүүний оюутан нараас Японд урих хөтөлбөрт 1 оюутан, тэргүүний сурагчийг Японд урих хөтөлбөрт 1 оюутан тус тус хамрагдав.
· Япон хэлний сургалт эрхэлдэг Монголын 6 байгууллагад 2018 онд дэмжлэг үзүүлэв. Япон хэлний мэргэжилтэн томилон ажиллуулав. Япон хэлний багш нарын сургалтад 1 багш, магистрантурын сургалтад 1 оюутан, япон хэлний мэргэжлийн сургалтад 2 хүн, Японд тэргүүний оюутан нараас урих хөтөлбөрт 1 оюутан тус тус хамрагдав.
· Орон нутгийн засаг захиргааны нэгж хоорондын солилцоо
· Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны 4 дүгээр сард Япон Улсад айлчлав.
· Мияаконожо хотын захирагч, хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар 2017 оны 5 дугаар сард Монгол Улсад айлчлав.
· Тоттори мужийн захирагч 2017 оны 7 дугаар сард Монгол Улсад айлчлав.
· Шизүока мужийн захирагч 2017 оны 8 дугаар сар, 2018 оны 8 дугаар сард Монгол Улсад айлчлав.
· Мүсашимураяма хотын дарга 2018 оны 7 дугаар сард Монгол Улсад айлчлав.
· Аялал жуулчлалын салбар
· 2017 онд Японд болсон “Аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн”-д Монгол Улс оролцов.
· “Аялал жуулчлалын ЭКСПО-2018”-д Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат оролцож, Япон Улсын Зам тээвэр, газар, дэд бүтцийн сайд Н.Иший-тэй уулзав. Тус ЭКСПО-д монголын тал павильон гаргав.
· Боловсролын салбар
· Япон Улсын Засгийн газар “Улаанбаатар хотын бүрэн дунд боловсролын сургуулийн барилгыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж, 2017 оны 11 дүгээр сард энэ талаарх Солилцох ноот бичигт хоёр тал гарын үзэг зурав.
· Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2017 он, 2018 онд тус тус 20 гаруй оюутан Япон Улсад суралцав. Япон Улсын ГХЯ-нд 2018 онд 1 монгол оюутан богино хугацааны дадлагад хамрагдав.
· ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд чиглэсэн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл” хэрэгжүүлж, Сайн дурын гишүүн томилон ажиллуулж, Өвсний үндэс хөтөлбөр болон олон талт холбогдох хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг үзүүлэв.
· 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийн наадмын хүрээнд хэрэгжүүлж буй биеийн тамир, спортын солилцоо
· Японы 16 орон нутгийн засаг захиргааны нэгж Монголын тамирчдын “Хүлээн авагч хот”-оор бүртгүүлэв.
· Монголын охидын “U-14” хөл бөмбөгийн баг 2018 оны 7 дугаар сард Японд зочлов.
· Японы Агаарын теннисний холбооноос Монголын Агаарын теннисний холбоонд 2017 оны 11 дүгээр сард агаарын теннисний хэрэгсэл бэлэглэв.
· Японы Кэндогийн холбооноос Монголын Кэндогийн холбоотой хамтран Кэндогийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 12 дугаар сард зохион байгуулж, кэндогийн хэрэгсэл бэлэглэв.