Сайжруулсан шахмал түлш 25 кг нь 3750 төгрөгөөр худалдаалагдаж байна
2018.12.19
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Сайжруулсан шахмал түлш 25 кг нь 3750 төгрөгөөр худалдаалагдаж байна

Засгийн газар ирэх оны тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулсан.

Сайжруулсан шахмал түлш нь одоогоор  25 кг 3750 төгрөг бол 1 тн 150 мянгаар худалдаалагдаж байна. 

Шахмал түлшний гэрээт борлуулагчийн газар агаарын бохирдол хамгийн ихтэй гэгддэг баянхошууны 112 буудал мөн хөтөлийн буудал дээр байрлаж байгаа юм. Худалдаанд гараад удаагүй байгаа ч иргэдийн худалдан авалт сайн байгааг борлуулагч хэллээ. Харин иргэдийн хувьд түлшний шаталт сайн, хаягдалгүй байгааг онцолж байна.

Таван толгой түлш компаниас бусад дүүргүүдэд шахмал түлшийг борлуулах цэгүүдийг нэмэхээр төлөвлөжээ. Мөн тухайн дүүргээс хорооны иргэдийг гэрээт борлуулагчийн ажилд авахаар болсон байна.

ШИНЭ МЭДЭЭ