2018.12.19
Улстөр

"МАНАН" гэдэг бол нам хамаагүй нийлсэн цөөн хүмүүсийн бүлэглэл гэв

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ МАНАН бүлэглэл нурахад тун ойрхон ирсэн талаар ярьсан. УИХ-ын нэр бүхий 40 гишүүн нэгдсэн талаар ч мэдэгдээд байгаа юм. Тэгвэл өчигдөр МАНАН гэх бүлэглэл улс орныг хэрхэн удирдаж байгааг харуулсан хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар өрнүүллээ. Хэдхэн хүн бүх эрх мэдлийг гартаа авч бүхнийг өөрийн болгодог тогтолцоо нь өнөөдөр ч бий. Үүнийг бүр мөсөн устгахын тулд хууль эрх зүйн ямар өөрчлөлт хэрэгтэйг хэлэлцүүлгээрээ хөндсөн байна. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт болон бусад стратегийн 13 ордыг тойрсон хуулиар гадуур эрх мэдлийг гаргаж ирэх гэж нам дамнасан бүлэглэл бодитоор бий болсон. Энэ хүмүүс Сангийн яам, татвар, хууль хяналт дээр ноёрхлоо тогтоосон. Хууль хяналтын байгууллагууд өөрсдөө авилгалын нэг хэсэг болсон.

УИХ-ын гишүүн Л.Болд: Ардчиллын сул талыг ашиглаад тодорхой бүлэглэл монголын ард түмнийг өмчөөс нь салгасан. Үүнийгээ буцааж авах хувьсгал болж байна. Онцлог нь энэ хувьсгал парламентын танхимаас эхлээд гудамжинд гарч байна. Үүний ялалт монголын ирээдүйн хувь заяаг шууд шийднэ гэдгийг бид бүгд ойлгох ёстой. 

ШИНЭ МЭДЭЭ