“Эрдэнэс Тавантолгой” компани ирэх онд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах боломжтой
2018.12.21
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

“Эрдэнэс Тавантолгой” компани ирэх онд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах боломжтой

“Эрдэнэс Тавантолгой” компани ирэх онд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах боломжтойг тус компаниас мэдээлж байна. Энэ оны олборлолт, борлуулалт, орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна.

Тухайлбал, улсын төсөвт 284 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 200 гаруй тэрбумаар давуулан биелүүлжээ. Компанийн цэвэр ашгийг 335 тэрбумаар тооцож байсан бол энэ оны 11 сарын байдлаар 678 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

Тиймээс хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах нөхцөл бүрдсэн гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэллээ.

 

Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 85 хувийг Засгийн газар, 14.5 хувийг иргэд, үлдсэнийг нь аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна. 

ШИНЭ МЭДЭЭ