Ирэх саруудад шатахуун хямдарсан үнээр нийлүүлнэ
2018.12.21
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Ирэх саруудад шатахуун хямдарсан үнээр нийлүүлнэ

Шатахууны үнэ нэмэгдсэн ч 100 төгрөгөөр эргэн буурсан. Гэсэн ч буурсан хэмжээгээр бусад бараа бүтээгдэхүүний үнэ буураагүй хэвээр байна. Үүнийг холбогдох байгууллагаас хяналт шалгалт хийж шатахууны үнэ буурсантай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах албан даалгаварыг хүргүүлээд байгаа юм байна.

Ирэх саруудад шатахуун хямдарсан үнээр нийлүүлэгдэх юм байна. Хямд үнэтэй шатахуун хэрэглэх ганц боломж бол нефть боловсруулах үйлдвэр гэдгийг сайд онцлоод урьдчилсан тооцоогоор нэг литр шатахууны үнэ 850 орчим төгрөг байх боломжтой гэжээ.

Ил тод хариуцлагатай уул уурхайн мэдээллийн үеэр яригдсан нэгэн асуудал 1072 хувьцаа олны анхаарлыг татаж байлаа.

Эрдэнэс-Тавантолгой ХК  энэ онд гэхэд 12.5 сая тонн нүүрс экспортолж, 1,9 их наяд шахам төгрөгийн борлуулалт хийсэн байна. Улсын төсөвт 483 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж,  600 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар  компанийн бүх үзүүлэлт төлөвлөсөн хэмжээнээс хоёроос гурав дахин давж, өндөр үр дүнтэй  ажилласан гэдгийг албаныхан хэлж байна. тиймээс ирэх оноос эхлэн ард иргэдэд хувьцааны ногдол ашгаа өгөхөөр болоод байгаа юм.

Хувьцаа эзэмшигч иргэддээ мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор 1072 хувьцаа мэдээллийн төвийг өнгөрсөн 5 дугаар сард байгуулсан байна. утсаар 43 мянган иргэнд, фэйсбүүк пэйж хуудсаар 1 сая 250 мянган иргэнд, мэдээллийн төвийн байранд ирсэн 19 мянган иргэнд мэдээлэл зөвлөгөө өгсөн статистик тоо гарчээ.

ШИНЭ МЭДЭЭ