600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн ажлыг эрчимжүүлнэ
2018.12.21
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн ажлыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсож, шийдвэр гаргалаа. Тухайлбал “Тавантолгой түлш” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам байхаар шийдвэрлэв.

​Мөн жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажлыг хариуцан, үйлдвэрлэл болон хэрэглэгчдэднийлүүлэхэд хяналт тавьж, явц, үр дүнгтанилцуулж байхыг холбогдох сайд, дарга нартүүрэг болгов.

​Мөн шахмал түлшний нөөц бүрдүүлэх, сайжруулсан түлшний чанарыг олон улсынстандартад хүргэх зорилгоор нүүрс гүнболовсруулах дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж суурилуулахыг даалгав.

Улаанбаатар хотын сайжруулсан шахмалтүлшний жилийн хэрэглээ 600 мянган тоннбөгөөд үйлдвэр байгуулахад шардагдаххөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргахюм. Хөрөнгийг хууль хяналтын зэрэгбайгууллагын хатуу хяналтын дор, олон нийтэдил тод байдлаар захиран зарцуулахыг МонголУлсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд, дарга нарт анхааруулав.

“Тавантолгой түлш” компани ирэх оны 09 дүгээр сарын 15 хүртэл 600 мянган тонн түлшнөөцлөх бөгөөд одоогоор нийт 8088 тонныгнөөцлөөдбайна.

СХДийн 28 дугаар хорооны 1876 өрхийндунд туршилтын журмаар шахмал түлшборлуулж, иргэдийн дунд хэд хэдэн удаасудалгаа хийсэн байна. Ингэхэд иргэд шахмалтүлшинд ам сайтай байгаа бөгөөд энэ хэрээрхүлээлт бий болжээ.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр2018 онд хийж хэрэгжүүлсэн зарим ажлынталаар:
Танилцуулгаас үзвэл Гааль, Нэмэгдсэнөртгийн албан татвараас чөлөөлсний дагуу 2300 гаруй агаар цэвэршүүлэгч, эрчим хүчнийхэмнэлттэй халаагчийг хилээр оруулж ирсэн байна.
​“УлаанбаатарЦэвэр агаар” төслийн шугамаар дүүргийн 142 эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн кабинетад 862 агаар цэвэршүүлэгч, улсын төсвөөс 5200 гаруй агаар цэвэршүүлэгчсуурилуулсан. Ингэснээр дотор орчин дахьPM2.5-ын агууламж 13-29 хүртэл хувиар буурчээ.

​Өнгөрсөн онд 45 уурын зуух, энэ онд 68 уурын зуухыг буулгасан байна. 10 зуухыг төвийн шугаманд холбосноор 70 мянган тонн нүүрс, PM2.5-ын ялгарлыг 510 тонн, хүхрийн ялгарлыг 560 тонноор бууруулжээ.

​Гэр хорооллын 118 мянган өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтөд 8.3 тэрбум төгрөгзарцуулсан бөгөөд нийт өрхийн 15 хувь ньцахилгаан халаагуур хэрэглэсэн тоо гарсанбайна. Энэ онд 421 мянган өрхийг 4 кВт-ынцахилгаан халаагуураар халаах техникийнболомжийг бүрдүүлжээ.

СХДийн найман хорооны 26 мянга гаруйөрхөд 80 мянган тонн сайжруулсан түлшнийлүүлэх зургаан аж ахуйн нэгж ажлаа эхлээдбайна. Ингэснээр түүхий нүүрсний хэрэглээг 150 мянган тонноор, PM2.5-ыг 150 тонноорбууруулна.

Уушигны хатгалгааны эсрэг вакцинд 65 орчим мянган хүүхдийг, томуугийн эсрэг вакциндэрсдэлт бүлгийн 117 мянга гаруй хүнийгхамруулж, сурагчдын амралтын хуваарьтөөрчлөлт оруулсан.

Агаарын бохирдол ихтэй долоон аймагт нэгтэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлснээр эхнээсээ“Агаарын бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр”-тэй болж, агаарын чанарыг сайжруулах бүсээтогтоон ажиллаж байна гэж Засгийн газрынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцаххэлтсээс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ