МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын хамт олныг баярлуулав
2018.12.24
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын хамт олныг баярлуулав

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын хамт олонд шинэ жилийн баярыг тохиолдуулан бэлэг гардууллаа.

Төр, засгийн байгууллагуудын хуулиар тогтоосон зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх таатай орчинг бүрдүүлж, арын албанд ажилладаг 200 гаруй хүнтэй тус албыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар жил бүр баярлуулдаг уламжлалтай. Эргэн санавал 2018 оны сар шиний баярыг тохиолдуулан тус газрын Барилга, инженер, үйлчилгээ, техникийн хэлтэст олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа 30 гаруй ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардуулж.

Харин энэ удаад өнгөрөгч баасан гарагт болсон байгууллагын баярын хурлын үеэр тус байгууллагын албан хаагчдын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаа та бүхний хүч хөдөлмөрийн дүнд амжилттай явагддаг” хэмээн хэлснийг уламжилж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ