Айлуудад 80 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлж эхэллээ
2018.12.24
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Айлуудад 80 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлж эхэллээ

Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийлээ. Энэ үеэр “Тавантолгой түлш” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам байхаар шийдвэрлэв.

Мөн жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулж, нөөц бүрдүүлэх, сайжруулсан түлшний чанарыг олон улсын стандартад хүргэх зорилгоор нүүрс гүн боловсруулах дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж суурилуулахаар боллоо. Улаанбаатар хотын сайжруулсан шахмал түлшний жилийн хэрэглээ 600 мянган тонн бөгөөд үйлдвэр байгуулахад шардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм. “Тавантолгой түлш” компани ирэх оны есдүгээр сарын 15 хүртэл 600 мянган тонн түлш нөөцлөх бөгөөд одоогоор нийт 8088 тонныг нөөцлөөд байна.

Түүнчлэн СХД-ийн найман хорооны 26 мянга гаруй өрхөд 80 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх зургаан аж ахуйн нэгж ажлаа эхлээд байна. Ингэснээр түүхий нүүрсний хэрэглээг 150 мянган тонноор, PM2.5-ыг 150 тонноор бууруулна гэж тооцож байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ