Эрдэнэс Тавантолгой” компани ирэх онд ногдол ашиг хуваарилна
2018.12.24
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Эрдэнэс Тавантолгой” компани ирэх онд ногдол ашиг хуваарилна

Манай улс энэ оны эхний 11 сарын байдлаар 41,3 сая тонн нүүрс борлуулсны 33,3 тонныг нь экспортолжээ.Үүнээс “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оны эцэс гэхэд түүхэндээ анх удаа 13 сая тонн нүүрс экспортод гаргахаар байгаа юм. Тиймээс нүүрсний борлуулалт буурсан гэдэг мэдээлэл ташаа, харин зөвхөн тээвэрлэлтийн тоо цөөрсөн гэдгийг УУХҮЯ-ны эх сурвалж хэлж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж байгаа тул аудитлагдсан тайлан дээр үндэслээд тус компанийн ТУЗ шийдвэр гаргаж, ирэх оны дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийн ногдол ашиг хуваарилах ажээ. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2511000 хувьцаа эзэмшигч байгаа бөгөөд нийт хувьцааны 14.4 хувийг иргэд, 0.6 хувийг аж ахуйн нэгжүүд, 85 хувийг нь Засгийн газар эзэмшиж байна.

ШИНЭ МЭДЭЭ