У.Хүрэлсүх: МАН-ын бага хурлаас шударга ёсыг тогтоох шийдвэр гарна гэдэгт итгэж байна
Монгол улсын Ерөнхий сайд Монгол Ардын намын дарга
У.Хүрэлсүх:
Тус хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэл тавилаа. Тэрбээр “Ард түмнээсээ ангижирсан нам мөхдөг юм. Ард түмнийхээ хүсэл бодол, итгэл үнэмшил, хүлээлтийг сонсож мэдэрч, тэрэнд нь тохирсон арга хэмжээ авч чаддаггүй улс төрийн хүчин мухардалд ордог. Олон өөрчлөлтийг цаг алдалгүй хийх хийхгүй бол бидэнд одоо цаг, хугацаа алга.
Ардын нам олигархуудын биш. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын намын толгойд гарч хууль бус зүйл хийж байгаа тул хариуцлагын асуудлыг ярих зайлшгүй шаардлага тулгарч байна. Өнгө мөнгөнд автсан, газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс олон бий. М.Энхболд даргад хийж бүтээсэн зүйл байгаа.
Гэхдээ 2016 оны сонгуулийн үед тухайн үеийн намын дарга нар төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар мөнгө босгох төлөвлөгөө боловсруулсан нь нийтэд ил болсон. Тиймээс М.Энхболд даргыг өөрөө өргөдлөө өгөөсэй гэж хүсч байна.
Би намын дарга, Ерөнхий сайдаар томилогдсон цагаасаа хойш МАНАН үнэхээр бодитой байдаг юм байна гэдгийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байна. Энэ хурлаас намынхаа 200 мянган гишүүн, Монголынхоо 3 сая иргэнд итгэл найдвар өгсөн, шударга ёсыг тогтоох шийдвэр гарна гэдэгт итгэж байна” гэлээ.