2018.12.27
Улстөр

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо байгуулагдлаа

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын гишүүд өнөөдөр /2018.12.26/ мэдээлэл хийлээ. Тэд МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоог байгуулж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж удирдлагаа сонгосон талаар мэдээлэл хийлээ. Тус холбооны хурал арванхоёрдугаар сарын 24-ний өдөр хуралдаж, удирдлагаа сонгосон байна. Холбооны тэргүүнээр Ж.Мөнхбат сонгогдсон бол тэргүүн дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар томилогджээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо анхны хуралдаанаа хийж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Намын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар хоёр зүйл бүхий уриалгыг гаргасан. Энэ уриалга нь МАН-ын бүх шатны байгууллага, нийт гишүүддээ намын дээд түвшинд үүссэн талцал хуваагдал нь намын бүх шатанд халдварлагдаж байна. Намын дүрэм, журмыг зөрчсөн, хуйвалдааны замаар асуудлыг шийдэж байна. Тиймээс нэг зарчим, нэг үгтэй, гишүүд дэмжигч төвтэй нэгдсэн МАН-ыг авч үлдэж, их эеийг эрхэмлэх уриалга гаргасан. Мөн ахмадаа сонсч, дунд үеэ дэмжиж, залуусаа түшиглэдэг МАН албан тушаалын барьцаанд намын хэрэг шийдэгдэх болсон энэ үед их эеэ эрхэмлэх, жирийн гишүүд дэмжигчид, ард түмний саналыг үндэслэн гаргах уриалгыг гаргасан. Түүнээс гадна Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, МАН-ын бүлэг болон намын удирдлагадаа гурван заалт бүхий шаардлага хүргүүлсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ