2018.12.31
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Төрийн одон, медаль гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулган Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн одон, медалиар шагнасан байна.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан, дэд дарга У.Бямбасүрэн, Алтан гадас одонгоор Н.Дашзэвэг, Ц.Дашбал, С.Алтанцэцэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр нарыг шагнасныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж баяр хүргэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ШИНЭ МЭДЭЭ
Төрийн одон, медаль гардуулав
2018.12.31
Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
2018.12.29
2018: Эдийн засгийн ОНЦЛОХ 10 үйл явдал
2018.12.27
Оюутолгойн уурхай дотоодоос эрчим хүч авна
2018.12.26
Япон улсад хийсэн айлчлалын дүн
2018.12.17