УИХ-ын 13 эмэгтэй “Эмэгтэй гишүүдийн бүлэг” байгуулжээ
2018.11.05
Улстөр

УИХ-ын 13 эмэгтэй “Эмэгтэй гишүүдийн бүлэг” байгуулжээ

Энэ удаагийн УИХ нийт 13 эмэгтэй гишүүнтэй. Тодруулбал, Н.Амарзаяа, М.Билэгт, Ц.Гарамжав, Г.Мөнхцэцэг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Б.Ундраа, Ц.Цогцолмаа гэсэн эмэгтэй гишүүдтэй. Тэднээс З.Нарантуяа АН-ын гишүүн бол бусад нь эрх баригч намаас сонгогдсон.  Тэдгээр гишүүд нэгдэж албан бус “Эмэгтэй гишүүдийн бүлэг” байгуулсан байна.

Сүүлийн үед хүүхдийн хүчирхийлэл, энэ төрлийн гэмт хэрэг олон нийтийн дунд бухимдал төрүүлсэн үйл явдал гарах болсонтой холбоотойгоор УИХ дахь эмэгтэй гишүүд бүлэг байгуулж ажиллах шаардлагатай гэж үзжээ. Бүлгийн даргаар Д.Оюунхорол ажиллахаар болсон аж. Өмнөх УИХ-ын 2012 – 2016 оны парламент 11 эмэгтэй гишүүнтэй байсан ба мөн албан бус эмэгтэйчүүдийн бүлэг байгуулан ажиллаж байсан юм. Тус бүлгийн даргаар Л.Эрдэнэчимэг ажиллаж байсан билээ.

Т.Түвшин

ZINDAA.MN

ШИНЭ МЭДЭЭ