2019.01.08
Эрүүл мэнд
Үндэсний оношилгоо эмчилгээний төв энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орно
Монгол улсад анх удаа үндэсний хэмжээний оношилгоо, эмчилгээний төв байгуулах асуудал 2010 онд анх яригдаж, улмаар 2012 оны 5-р сарын 17-нд Монгол улсын сангийн яам БНСУ-ын Эксим банктай гэрээ байгуулж байсан.
Гэрээнд зааснаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төсөл 34 сарын хугацаатай хэрэгжих байсан боловч энэ хугацаа 72 сар болж, ажил удааширсан юм. Харин 2018 оны 5-р сарын 2-нд удирдах хороо хуралдан төслийн нэгжийг татан буулгаж, шинэ төжслийн нэгж бүрдүүлж, улсын хоёрдугаар төв эмнэлгийн харьяанд шилжүүлэх шийдвэр гаргасан байдаг. Энэ шийвдэр зөв байж, ажлын явц ч сайжирсныг Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл өнөөдөр онцолж байлаа. Өнөөдрийн байдлаар Үндэсний оношилогоо, эмчилгээний төвийн барилгын ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна.