МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.01.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Энх-Амгалан: Зэрэг дэв, шагнал урамшууллыг нь нэмбэл төрийн алба руу шуурах хүмүүс улам нэмэгдэнэ

Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.

Б.Энх-Амгалан: 

Албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдлийг олгох тухай, Төрийн байгууллагын албан тушаалтны ангилал, зэрэглэлийг тогтоох тухай, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай, Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн бол маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай гээд төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах талаар хууль батлах гэж байна.

Төрийн албан хаагч зэрэг дэв, шагнал урамшуулал хуулиар нэмэгдэж олгогддог нөхцлүүдийг эргэж харах шаардлагатай байна. Зэрэг дэвийг нь нэмээд, шагнал урамшуулал нэмээд байвал төрийн алба руу шуурсан хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ. Бид хуулиараа төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн бүтцийг тогтоож болохгүй. Цагдаагийн тухай хууль, Шүүхийн шийдвэрийн тухай хууль, Хилийн тухай хууль гарч байхад тэдэн орлогчтой байна, орлогч нь генерал цолтой байна гээд цол заасан зүйл гарч байсан. Тиймээс зэрэг дэв, шагнал урамшууллыг хуулиар олгоод, нэмлээ гэхэд шуурах хүмүүсийн тоо олон байна.

Иргэний нисэхийн салбарт мэргэжлийн бус хүмүүс их олон ажилладаг болсон байна. Гадаад орон нутагт билет бичдэг хүний орон тоог гаргаж суудаг болсон байна. Үүнийг цэгцлэхгүй бол төрийн албаны бүтэц данхайлаа. МИАТ гэхэд 600-гаад хүний орон тоо байхад 900 гаруй хүн ажиллаж байна гэсэн статистик байна.

ШИНЭ МЭДЭЭ