2019.01.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Учрал: Төрд ажилласан жилээр бус салбартаа ажилласан жилээр үнэлж, дэвшүүлэх хэрэгтэй

Төрийн албан тухай хуулийн шинэчлэлийг дагаж орж ирж буй Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авах журам батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал

Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийг би хувь хүнийхээ хувьд дэмждэггүй байгаа. Том босго тавьсныгаа мерит тогтолцоо гэж хэлээд байгаа юм. Ер нь бол салбарын яам, агентлагууд бодлогын газрууд байх ёстой. Тэгэхээр салбарын хөгжлийн чиг хандлагыг мэдэрдэг, глобал сэтгэдэг, судалгаа хийдэг хүмүүс төрийн  албанд орж ирж байж, салхи оруулнаа. Салбарын яам гэхээр зөвхөн худалдан авах ажиллагаа зохион байгуулдаг газар биш шүү дээ. Мэргэшсэн төрийн албан хаагч гэхээр 8 жил төрийн жинхэнэ албан хашсан хүнийг  цаааш дэвшүүлнэ гэж байна. Мэргэшсэн төрийн албан хаагч гэдэг бол төрд олон жил ажилласандаа биш тухайн салбартаа хэдэн ажил ажилласан бэ гэдгийг харах хэрэгтэй.

Бид мэргэшсэн төрийн албан хаагч гэж хэнийг хэлэх вэ гэхээр төрд олон ажил ажилласан биш тухайн салбартаа, хувийн хэвшил, төсөл хөтөлбөр, гадаадад байна уу гэдгийг нь хардаг байж бай өнөөдөр төрийн албанд салхи орно.

Мөн төрийн албан хаагчдыг ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системд шилжүүлэх хэрэгтэй. Тэгээд ажлын гүйцэтгэлээрээ хэрхэн үнэлэгдсэнээр нь хараад тодорхой хугацааны дараа шалгалтыг нь аваад зэргийг нь дээшлүүлэх хэрэгтэй шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ