МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.02.01
Улстөр

Н.Энхболд: Үндсэн хуулийн бэлэн болсон төслийг хэлэлцүүлэхийн төлөө ажиллаарай

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.02.01/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Хуулийн дагуу эрх барьж байгаа намын дарга У.Хүрэлсүх намынхаа УЗ-д УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Тус намын УЗ-аас түүнийг 100 хувийн саналаар дэмжиж УИХ дахь МАН-ын бүлэгт нэрийг нь оруулсан бөгөөд Намын  бүлгийн гишүүд дэмжсэн. Ингээд өнөө өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авч, УИХ-ын чуулганд ийнхүү хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм. 

Яг одоо УИХ-ын гишүүд нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд

Г.Занданшатар гишүүнд баяр хүргэе. Хэдхэн зүйл хэлье. Өнөөдөр Үндсэн хуулиас болж өнөөгийн энэ бүхэн болж байнаа гэж туйлширдаг нэг хэсэг бий. Гэхдээ нөгөө талаас сүүлийн 30-аад жилийн түүх, сургамжаас аваад үзэхэд Үндсэн хууль, түүнд оруулсан өөрчлөлтөөс үүдээд монгол улсад үүрэг хариуцлагын тогтолцоо ойлгомжгүй болсон, давхардсан, хаягдсан зүйл байгаа. Үүнийг зөвхөн бид биш олон нийт, судлаачид, эрдэмтэд бүгд хэлж байгаа. Үүнийг сайн ойлгож байгаа гишүүдийн нэг гэж би таныг үздэг. Бид хамтдаа Таны санаачилсан хуулийн дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг иргэдээс авч одоо УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болчихсон байгаа. Үүнийг хэлэлцүүлэхийн төлөө яваарай. Хэрэв үүнийг хийж чадвал өнөөгийн нийгэмд үүсээд байгаа нилээн олон асуудлыг цэгцлэх болно. Энэ асуудал дээр тууштай зогсоорой, дэмжих болно гэж хэлмээр байна. 

Мөн нэмж хэлэхэд аливаа асуудалд хуулийн дагуу ажиллаарай. Жил гаруй нэг танхимд ажиллалаа. Бас Засгийн газрын үйл ажиллагаан дээр аль болох хуулийн хүрээнд ажиллах гэж хичээж буйг тань харсан. Үүнийгээ хадгалаарай гэж хэлмээр байна. 

ШИНЭ МЭДЭЭ