МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга Монголд ирнэ
2019.02.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга Монголд ирнэ

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг болох Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна.

Монгол Улсын Засгийн газар 2018 онд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гаргасан.

Энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах хороо байгуулсан бөгөөд тус хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар ажиллаж байгаа. Зохион байгуулах хорооны хурал өнөөдөр боллоо.

Ойн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шадар сайдын тушаалаар, Зохион байгуулалт, Соёл, урлаг, Гадаад арга хэмжээ, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны гэсэн дөрвөн дэд ажлын хэсэг байгуулсан. Эдгээр ажлын хэсэг ажлын төлөвлөгөөгөө яаралтай гаргахыг Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болголоо. Ажлын хэсгүүдийн төлөвлөгөө, саналыг нэгдсэн төлөвлөгөөтэй уяж дахин баталгаажуулна гээд ажлаа шуурхайлахыг Шадар сайд анхаарууллаа.

80 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн Халх голыг сумыг жишиг сум болгох, Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг Монголын ард түмэн, төр засаг үүрд мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэх ажлууд хийхээр төлөвлөөд байна. Түүхэн ойг хамтран тэмдэглэхээр Оросын талтай ярилцаж байгаа. Энэ хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгох ажил эхлээд явж байна. Мөн Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга, нисэх хүчний үзүүлэх тоглолтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж байна гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ