2019.02.18
Гадаад харилцаа
Г.Тэмүүлэн: ШХАБ-ын гишүүн орон болсноор гадаад бодлогын тэнцвэргүй байдал бий болох эрсдэлтэй
ШХАБ-д Монгол улс албан ёсоор элсэх цаг нь болсон эсэх маргааш олон нийт болон, судлаачид, улс төрчид дунд өрнөөд байгаа.
Нэг хэсэг нь энэ байгууллага нь цэргийн байгууллага биш учраас элсэх нь зүйтэй гэж байгаа бол нөгөө хэсэг нь гадаад бодлогод сөргөөр нөлөөлнө гэсэн байр суурьтай байгаа юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүлэнгийн байр суурийг MN25 суваг телевиз авсныг хүргэж байна.
Энэ асуудал бол яарч шийдвэрлэх асуудал биш. Үнэлэлт дүгнэлт өгч, нухацтай судалж үзэж байж авч үзэх ёстой. Монгол улсын гадаад бодлого гэдэг бол хөрш орноосоо хамааралтай. ШХАБ-ын гишүүн гол хоёр улс нь манай хоёр хөрш улс байгаа. Тэгэхээр энэ 2 улсын гадаад бодлого дээр нийлэггүй, зарчмын нэгдсэн байр суурьд хүрдэггүй асуудлууд олон байгаа шүү дээ. Гишүүн улс болсноор саналын байр суурьтай оролцдог болно. Энэ асуудал дээр Монгол улс ямар байр суурьтай оролцох уу? гэдэг эргэлзээ бий болно. Цаашид гадаад бодлогын тэнцвэрт нөлөөлнө.