2019.02.28
Эдийн засаг, Худалдаа
Импортыг орлох 155 бүтээгдэхүүний жагсаалт батлагдлаа
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гаригт /2019.02.27/ боллоо. Хуралдаанаар Импортыг орлох 155 бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байна.
Засгийн газар 2019 оныг “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласа.. Үүнтэй холбогдуулан дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авч үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, техник, технологийн шинэчлэл хийх, олон улсын стандартын шаардлагад нийцсэн, зах зээлд өрсөлдөх чадвартай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан авалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Иймээс дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталлаа.
Эдгээр бараа, бүтээгдэхүүнийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгож худалдан авах бодлогыг хэрэгжүүлэх юм.
ШИНЭ МЭДЭЭ
Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2019.12.30
Оны шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа
2019.12.26
20 мянган тонн мах нөөцөлнө
2019.12.25
Атрын дөрөвдүгээр аян зарлалаа
2019.12.25
Мал зүйчдийн улсын зөвлөгөөн боллоо
2019.12.20