МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна
2019.02.28
Гадаад харилцаа

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, өнөөдөр СОУЭМС-ийн ерөнхийлөгч ноён Моожин Чоо, СОУЭМС-ийн Гадаад хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Хатагтай Чой Хюун Жу, СОУЭМС-ийн Гадаад хамтын ажиллагааны менежер, ДЭМБ-ын суурин төлөөлөгч ноён Сергей Диордица нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлж ихээхэн хувь нэмэр оруулж буй СОУЭМС, СИС, ДЭМБ-ын хамт олон, бусад түншлэгч байгууллагуудад Монголын эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон хувиасаа талархал илэрхийлье.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар ялангуяа  эмзэг бүлгийн хүн ам  болон орон нутгийн газар зүйн байдлаас үүдэн тусламж, үйлчилгээнээс орхигдох магадлалтай иргэдэд хүрч очин, цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” туршилтын төслийг 2016 онд Өмнөговь аймгийн 3 сум, Сонгинохайрхан дүүргийн 2 хороонд амжилттай хэрэгжүүлсэн.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг 2017 онд Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгуудын сонгосон нэг сум, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сонгосон нэг өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлж, нийт 23 нэр төрлийн 310 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, 45 эмч, мэргэжилтнийг сургаж бэлтгэж, нийт 35737 хүн амыг эрт илрүүлэгийн үзлэгт хамруулсан байна.

Төслийн хүрээнд төлөвлөсөн нэг бүрийн үнэ нь 41 сая гаруй төгрөгийн үнэтэй 2 ширхэг GeneXpert тоног төхөөрөмжийг Увс, Сүхбаатар аймгуудад хуваарилан ашиглаж байна.

2018 онд Баян-Өлгий, Завхан, Ховд аймаг тус бүрт нэг сум, Нийслэлийн Багануур, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн тус бүр нэг хороог сонгон хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэх нэгжийн 33 эмч мэргэжилтэнг 2018 оны 06 дугаар сарын 12-18 өдрүүдэд 6 хоногийн эмнэлзүйн болон тоног төхөөрөмж ашиглах сургалтад хамруулан, халдварт болон хэлдварт бус өвчний эрт илрүүлэг, эх хүүхдийн тусламж, үйлчилгээнд зориулж мобайл ЭХО, мобайл ЭКГ, Omron даралтын аппарат, сахар, холестрин хэмжигчийг түргэвчилсэн тестийн хамт, БЗХӨ, Хепатит В,С-н түргэвчилсэн оношлуур, өндөр жин хэмжигч, зөөврийн компьютер, IPAD,SAMSUNG tablet,  зөөврийн хард диск зэрэг мобайл болон мэдээллийн технологийн багаж, тоног төхөөрөмж, эмнэлзүйн гарын авлага, мэдээлэл, сурталчилгааны материал, төсөл хэрэгжүүлэх гарын авлага зэргийг   гардуулан өгсөн билээ.

ШИНЭ МЭДЭЭ