МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БНБЕЛУ-ийн элчин сайд С.В.Чепурнойг хүлээн авч уулзлаа
2019.03.05
Гадаад харилцаа

БНБЕЛУ-ийн элчин сайд С.В.Чепурнойг хүлээн авч уулзлаа

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН БНБЕЛУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД С.В.ЧЕПУРНОЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗлаа. 

Монгол, Беларусийн ард түмэн олон жилийн түүхэн уламжлалт, нөхөрсөг харилцааг бүх салбарт хөгжүүлж ирсэн ба тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг. Уулзалтын эхэнд элчин сайд С.В.Чепурной Зам, Тээврийн хөгжлийн сайдын чухал хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, цаашид Зам, тээврийн салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сүүлийн жилүүдэд Монгол, Беларусийн хооронд хийгдэж буй тээвэрлэлтийн хэмжээ өсч, зөвшөөрлийн бичиг жилээс жилд нэмэгдэн, 600-д хүрсэн. 2002 оноос Монгольский Вектор галт тэрэгний транзит цуваа Улаанбаатар, Брестийн хооронд явж эхэлсэн бөгөөд 2014 оноос Ченьчоу, Улаанбаатар, Брест, Гамбург болж өргөжөөд байна.    

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд 50 сая еврогийн санхүүжилт олгох тухай “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон. Уг санхүүжилтээр Беларусийн “МАЗ” үйлдвэрийн зам засвар, арчилгааны 24 ширхэг тусгай техник, тээврийн салбарын бусад тоног төхөөрөмж болон гал унтраах техник хэрэгсэл худалдан авах боломжуудыг хэлэлцэв.

Беларусийн Хөгжлийн банк экспортын зээлийн санхүүжилт олгох боломжтойгоо илэрхийлсэн ба манай талаас Сангийн яам, Монгол Улсын Хөгжлийн банкинд санал хүсэлтээ хүргүүлж, талууд санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ