1072 бол зардаг биш хадгалдаг хувьцаа
2019.03.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

1072 бол зардаг биш хадгалдаг хувьцаа

Сошиалаар яваад байгаа 1072 хувьцааг авна, зарна гэсэн заруудад хууртаж болохгүй

-Сошиалд 1072 ширхэг хувьцаа авна, зарна гэсэн пейж хуудсууд, хэрэглэгч нарын ард пейж хуудсынхаа хандалтыг ихэсгэн, олон лайктай болгож зардаг хүмүүс байдаг байна.

“1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт:

Судалгаагаар сошиалд 1072 ширхэг хувьцаа худалдаж авна, зарна гэж лайк цуглуулж, найзын тоогоо нэмэгдүүлдэг 40 орчим аккаунт байгаа нь тогтоогдсон.

1072 хувьцааг зарах ямар ч боломжгүй.

-Иргэнээс иргэний гарт дамжиж худалдаалагддаг хувьцаа гэж байхгүй.  Хувьцааны бүх арилжаа, бүртгэл, мэдээлэл Үнэт цаасны төв гэдэг байгууллагаар дамжиж явагддаг. 2,511,000 иргэн бүрийн нэр дээр  1072 ширхэг Үнэт цаасны төв дээр  байгаа.

-Хувьцаа арилжаалах эрх нь хаалттай байгаа. Эхлээд дотоодын Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдэж байж IPO хийх буюу арилжаалах эрхтэй болдог. Харин “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьд Санхүүгийн зохицуулах хооронд бүртгэлгүй, Хаалттай хувьцаат компани юм.

1072 ширхэг хувьцааг зарах эрхийг яагаад хаалттай байлгах хэрэгтэй вэ?

-1072 ширхэг хувьцааны цаана нэг сая төгрөг байгаа. Хэрвээ зарах эрхийг нь нээлттэй болгочих юм бол хүн болгон өөрийн дураар арилжаалж, улмаар хувьцааны үнэ унах эрсдэлтэй.  Зарах эрхийг нээлттэй болгосноор нэг сая төгрөгийн хувьцаа маань үнэгүйдэж 100,000 төгрөгний үнэтэй болж болзошгүй юм.  Хувьцааны үнэ цэнэ буурах нь эргээд миний, таны, нийт 2,511,000 иргэний эрх ашиг хөндөгдөнө гэсэн үг.

1072  хувьцаа бол зардаг биш хадгалдаг хувьцаа

– 1072  хувьцаа бол зардаг биш хадгалдаг хувьцаа. Үр хүүхдүүддээ өв болгон өвлүүлдэг хувьцаа гэдгийг хүн болгон ойлгодог байх нь чухал юм.“Эрдэнэс-Таван толгой” компанийн 1072 хувьцаан дээр цэнхэр, ягаан тасалбар шиг алдааг дахин давтах ёсгүй!

Иргэд “Эрдэнэс Таван толгойн” компанийн 14.75 хувийг эзэмшдэг.

-Иргэд “Эрдэнэс Таван толгойн” компанийн 14.75 хувийг эзэмшдэг. Монгол улсын Засгийн газар 85,2 хувийг, 486 аж ахуй нэгж байгууллагууд 0,05 хувийг эзэмшдэг. Анх 2,700,000 иргэнд 20 хувийг нь иргэдэд олгосон байдаг.

Ирээдүйд 1072 хувьцааны үнэ цэнэ нэмэгдэнэ

Жишээлбэл, Сүү ХК-ын хувьцаа анх 2008 онд 1000 төгрөг байсан бол 2018 онд 10 жилийн дараа 220 мянган төгрөг болсон. Хэрэв тухайн үед та Сүү ХК-иас 1 сая төгрөгийн хувьцаа худалдаад авчихсан түүнийг өнөөдрийг хүртэл хадгалж байсан бол өнөөдөр 227 сая төгрөгтэй болох байлаа. Үүн шиг “Эрдэнэс Таван толгой” компаний 1072 хувьцаагаа хадгалаад байвал үнэ нь нэмэгдэх юм.

1072 хувьцаанаас ногдол ашиг тараагдах уу?

Хуулийн дагуу “Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар ногдол ашигтай холбоотой шийдвэр гарч ногдол ашиг тараах асуудал шийдвэрлэгдсэн. Гэхдээ яг хэзээ, ямар байдлаар хэдэн төгрөг тараах вэ гэдэг нь албан ёсоор зарлагдаагүй байгаа юм.

Ногдол ашиг гэдгийг их хэмжээний мөнгө гэж ойлгож болохгүй

-Ногдол ашгийг их хэмжээний мөнгө гэсэн ойлголт иргэдийн дунд бий. Тухайн жилийн цэвэр ашгаас хамааран тодорхой хэмжээний ногдол ашгийг хуваарилах боловч тэр нь хүн бүрийн амьдралыг сайжруулахад хүрэлцэхгүй.

Иргэдийн 1072 хувьцааны тоо ширхэг яагаад харилцан адилгүй байна вэ?
  • “Эх орны хишиг”-ээр ахмад настнуудад нэг сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг тус тус тараасан.
  • 2011 онд Нийгмийн эрүүл мэндийн даатгалд есөн ширхэг хувьцааг жирэмсэн, жирэмсний чөлөөтэй гэх мэт 640 иргэдээс суутгасан байдаг.
  • 2011,2012 онуудад сургалтын төлбөрөөр 500,000 төгрөгийг суутгасан.
  • 2016 онд сая гаруй иргэнд 300,000, 200,000 мянгаар өгсөн.

Үүний цаана сонгуулийн сурталчилгаа, улс төрийн эрх ашиг байсан гэж үздэг. Нүүрэн дээрээ бэлэн мөнгө тарааж байсан мэт боловч үнэндээ Монгол улсын иргэн Монгол улсын Засгийн газарт 1072 хувьцаанаасаа тодорхой хэмжээг худалдаж байсан байгаа юм.

1072 хувьцааны тоо ширхэг багассан байвал Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хандах эрхтэй

-Эрүүл мэндийн даатгалаас, сургалтын төлбөрөөс суутгуулах хүсэлт гаргаж байсан боловч гарын үсэг зурж баталгаажуулаагүй, мөнгөө гар дээрээ аваагүй тохиолдолд түүнийгээ холбогдох газруудаасаа баримтжуулаад шийдүүлэх боломжтой.

“Эрдэнэс Таван толгой” компани Монгол улсын Засгийн газрын мэдэлд байдаг 85,2 хувиасаа 30 хувиар IPO хийж хөрөнгө оруулалт татна
“Эрдэнэс Таван толгой” компани нь  эхлээд дотоодын биш, гадаадын зэх зээлд IPO хийхээр шийдвэрлэсэн

-Монгол улсын Засгийн газрын мэдэлд байгаа  85,2 хувиасаа 30 хувиар гадаадын үнэт цаасны зах зээлд IPO гаргаж хөрөнгө оруулалт татах шийдвэрийг гаргаж, УИХ-ын 73 дугаар тогтоолоор баталгаажуулсан.

Гадаадын зах зээлд IPO хийснээр ямар ач холбогдолтой вэ?

ШИНЭ МЭДЭЭ