МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Оюуны ирээдүй" сургуулийн сурагчид STEM танхимтай, залуус гэрлэх ёслолын ордонтой боллоо
2019.03.15
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

"Оюуны ирээдүй" сургуулийн сурагчид STEM танхимтай, залуус гэрлэх ёслолын ордонтой боллоо

УИХ-ын гишүүд чуулган завсарласан хугацаанд сонгогдсон тойрог, орон нутагтаа ажиллаж УИХ-ын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, иргэдтэй уулзалт хийж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр сонгогдсон тойрог болох Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Сэтгэн бодох STEМ танхим хүлээлгэн өглөө

Б.Баттөмөр гишүүн хувийн хөрөнгө оруулалтаараа Улсын тэргүүний "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн Б байранд сэтгэн бодох STEМ танхимыг тохижуулсан бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр багш, сурагчиддаа хүлээлгэн өглөө.

Хүүхдийн оюуны чадамжийг хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх энэхүү танхим нь тус сургуулийн хичээлийн хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг болох юм.

Дархан сумын 6-р багийн иргэдтэй уулзлаа

Тэрээр мөн энэ өдөр Дархан сумын 6-р багийн иргэдтэй уулзаж, баярын үйл ажиллагаанд оролцсон юм. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хууль батлах үйл ажиллагаа болон өөрийн хийсэн ажил, санаачлан батлуулсан хууль, тогтоомж болон тойргийн хэмжээнд 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа.

 

Дархан хотын "Гэрлэх ёслолын өргөө" үүдээ нээлээ

Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас УИХ-ын гишүүн Б.Баттөмөрт аймгийн хэмжээнд гэрлэх ёслолын өргөөтэй болох тухай хүсэлт илгээж,  байсны дагуу улсын нэгдсэн төсөвт 40 орчим сая төгрөг тусгуулан шийдвэрлүүлсэн юм. Тус ордныг аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтран засварлан тохижуулж, ийнхүү нээлтээ хийж байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр сонгогдсон тойрогтоо ажиллах үеэр “Гэрлэх ёслолын өргөө” нээлтээ хийж, 3 залуу хос гэрлэлтээ батлуулж, ёслолн үйлдсэн байна.

Ийнхүү Дархан-Уул аймгийн мянга мянган залуу хосууд төрөлх хотдоо гал голомтоо бадрааж, гэрлэлтээ баталгаажуулах өргөөтөй боллоо.

ШИНЭ МЭДЭЭ