Д.Сумъяабазар: IPO гаргаж босгосон хөрөнгийг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад зарцуулна
2019.03.18
Эдийн засаг, Худалдаа

Д.Сумъяабазар: IPO гаргаж босгосон хөрөнгийг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад зарцуулна

“Эрдэнэс Тавантолгой’’-н хувьцааг олон улсад худалдаалах буюу 1РО гаргах ажил ерөнхийдөө жигдэрч байгаа бөгөөд үүний хүрээнд тус компанийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, нэмэлт цагаар ажиллуулж эхэлснийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар онцоллоо.

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсад гаргахад гадаад талаас хүлээлттэй байгаа нь олон зүйлээс харагдаж байгаа аж. Харин олон улсад хувьцаагаа арилжаалах, нэр хүндтэй, эрсдэлгүй компаниудтай хамтарч ажиллахын тулд олон улсын санхүүгийн зөвлөх, аудитор авч ажиллуулах шаардлагатай байгаа ч өнөөгийн нөхцөлд боломжгүй байгаа учраас ээлжит бус чуулганаар хэлэлцэх Тендерийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд гаднаас зөвлөх, шинжээч авч ажиллуулах хууль эрх зүйн боломжийг бий болгоно гэдгийг салбарын сайд тодотголоо. Ингэснээр олон улсад 1РО гаргах ажлыг албан ёсоор эхлүүлэх юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны эхний улиралд багтаан иргэдэд олгох үүрэг өгсний дагуу олон нийтийн дунд хүлээлт үүссэн.


Ногдол ашиг тараах ажил ямар шатандаа яваа болон нэгж хувьцааны үнийг хэрхэн тооцоолсон талаар болон цаг үеийн асуудлаар УУХҮ-ийн сайд Д.СУМЪЯАБАЗАРААС дараах асуултад хариулт авпаа.

-“Эрдэнэс Тавантолгой”-н” хувьцааг олон улсад худалдаалах ажил ямар шатандаа явна вэ. Та Канадад айлчлахдаа энэ тухайд танилцуулга хийсэн талаараа мэдээлэл өгнө үү?

-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын зах зээлд 1РО гаргах бэлтгэл ажлыг үе шаттай хийж байна. Үүний хүрээнд өнгөрсөн хугацаанд олон улсын хөрөнгийн бирж болон гаднын томоохон банк санхүүгийн байгууллагуудтай уулзалт хийсэн. Ажлын хэсэг олон улсын ямар банкийг сонгох, хамтран ажиллах талаар судалгаагаа эхлүүлсэн. Мөн Канад. Хонконгийн хөрөнгө оруулагчдад Тавантолгой төслийг танилцуулах ажлыг ч хийлээ. Хөрөнгө оруулалт идэвхжих таатай цаг хугацаа буюу дөрөвдүгээр сар болон найм, есдүгээр сард олон улсын хөрөнгийн бирж дээр 1РО гаргахаар төлөвлөж байна.

-Нэгж хувьцааны үнийг эцэслэн тогтоосон уу. Хэзээнээс иргэдэд ногдол ашиг олгох вэ?

-‘‘Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч иргэд буюу 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Үүний хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард компанийн ТУЗ хуралдаж, ногдол ашиг тараах тухай шийдвэр гаргасан. Ирээдүйн өв санд хуулийн дагуу 200 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Нэгж хувьцааны үнэ хэд байх, хуваарилалтыг ямар байдлаар хийх талаар ТУЗ-ийн шийдвэр удахгүй гарна. Энэ дашрамд хэлэхэд, ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу Тавантолгой-Гашуунсухайтчиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг ойрын хугацаанд эхпүүлнэ. Үүнд ганцхан далан барих асуудал ярихгүй. Ганцхан Тавантолгойн төмөр замын төсөл биш цогц бүтээн байгуулалтыг хийнэ. Уулын ажлыг төвлөгөөг олон улсын стандартаар хийнэ, төмөр зам, коксжих нүүрсний үйлдвэрээ барина. 1РО амжилттай хийж, босгосон хөрөнгөөрөө дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-“Эко алтан Заамар” компанийн талбайд дөрвөн хүн амь насаа алдсан хэрэг гарлаа. Энэ компанид салбар яамнаас өнгөрсөн хугацаанд холбогдох шалгалтыг хийж байсан уу, цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-”Эко алтан Заамар” компанид хүний амь эрсэдсэн хэрэг гарсанд харамсалтай байна. Өнгөрсөн онд сахилга бат, уурхайн төлөвлөлтийг сайжруулах чиглэлийг бүхий л газарт өгсөн. Уурхайн төлөвлөлт хариуцсан инженерүүдийнхээ үгийг сонсдоггүй, дархан эрхтэй эздийн шийдвэрээр явдаг, зөвхөн олзны хойноос явснаас болж хүний амь нас эрсэдсэн. Уурхайд сорчилж олборлолт явуулсны гайг өнөөдөр хүний амь насаар төлж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ явдалтай холбоотойгоор “Эко алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг шууд цуцлах ёстой. Цуцлах үүргийг ч холбогдох албаныханд өгсөн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан ёсны дүгнэлт гарахыг хүлээж байна.

Дүгнэлт гарсны дараагаар “Эко алтан Заамар” компанийн бүх тусгай зөвшөөрлийг цуцална. Хариуцлага гэдэг бол хүний амь нас эрсэдсэний дараа биш, эрсдэл гарахаас өмнө мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсч, аюулгүй ажиллахаас эхэлнэ.

“Эко алтан Заамар” компани нийт дөрвөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд нэг тусгай зөвшөөрлийнх нь талбайд осол гарсан. Тиймээс МХЕГ-аас холбогдох дүгнэлтээ оруулаад ирвэл бүх тусгай зөвшөөрлийг нь цуцлахад бэлэн. Дүгнэлт гартал ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн 400 гаруй тусгай зөвшөөрлийг цуцалж, төрд авна гэж мэдэгдсэн. Энэ тухайд та тайлбар өгнө үү?

-Монгол Улс 28 жилийн хугацаанд ашиглалт болон хайгуулын нийт 17 мянган тусгай зөвшөөрөл олгосон байдаг юм билээ. Үүнээс одоо ашиглаж байгаа нь 3022 бол 14 мянга орчим лицензийг буцаасан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эдгээр тусгай зөвшөөрлийн төлбөр бүгд улсын төсөвт орсон гэсэн үг. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд төрийн мөнгөөр хайгуул хийсэн ордын лицензийг цуцлах, төрд буцаан авах зохицуулалт байхгүй. Эдгээр тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа этгээдүүд хуулийн дагуу ажлаа хийгээд, татвараа төлөөд явж байгаа. Хэрвээ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах боломжтой. Харин ЕТГ- ын дарга ямар үндэслэлээр улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордын тусгай зөвшөөрлийг цуцална гэж ярьсныг өөрөөс нь асуух ёстой болов уу. Энэ тухайд хамгийн түрүүнд зөв шийдэл гаргах нь чухал болохоос тусгай зөвшөөрлийг нь цуцална, хураана, цагдана гээд байж болохгүй.

-Энэ жил 42 сая тонн нүүрс олборлохоор улсын төсөвт тусгасан. Үүнийгээ биелүүлэх боломж хэр байна вэ. Нүүрсний үнийн өсөлт хэр удаан хадгалагдах тооцоолол байна вэ?

-Нүүрсний зах зээлийн өсөлт энэ онд тун боломжийн байхаар тооцоолол гарсан. Дэлхийн зах зээлийн одоогийн өсөлт манайд ч нэг

түвшинд байхаар байна. Мэргэжлийн байгууллагын шинжээчид ч ингэж дүгнэж байна. Алтны хувь төрийн шууд эзэмшилд байх хэрэгтэй гэж би хувьдаа үздэг. Тиймээс төрөөс онцгойлсон бодлого гаргах хэрэгтэй, үүний хүрээнд ч ажилла»< байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалттай холбоотой олон зүйл өрнөж байна. Салбарын сайдын хувьд та энэ тухайд байр сууриа илэрхийлнэ үү. Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх вэ?

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор гурван ч газрын шийдвэр гарсан байгаа шүү дээ. Тухайлбал, УИХ, Засгийн газар, Улсын дээд шүүхийн шийдвэр. УИХ-ын 23 дугаар тогтоол гэж бий. Үндсэн хуулийн Цэц, улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан. Энэ бүгд эцсийнх. Засгийн газар хуулийнхаа хүрээнд ажиллаж байгаа.

49 хувийн тухайд худалдан авалт хийгээд хөрөнгө гаргасан хүмүүстэй холбоотой асуудлыг хуулийн дагуу шалгаж байна. Үүний дараагаар хэлцлийн ширээний ард суух болов уу гэж бодож байна. “Эрдэнэт* үйлдвэртэй холбоотой 51 хувийн асуудаг нааштай шийдэгдэхээр байгаа юм билээ. Шүүхийн шийдвэр, төлбөр тооцооны тухайд нааштай байгааг дуулгая.

Сэтгүүлч М.Өнөржаргал

ШИНЭ МЭДЭЭ