МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ажлаа сайжруулах зорилгоор иргэдээс санал авч, судалгаа явуулжээ
2019.03.18
Улстөр

Ажлаа сайжруулах зорилгоор иргэдээс санал авч, судалгаа явуулжээ

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2019.03.18/ эхэллээ. Намрын чуулган завсарласны дараа УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, гишүүнээр ажиллах хугацаандаа хийсэн ажлын тайлангаа танилцуулж, УИХ-ын үйл ажиллагаа, батлагдсан хуулиудыг сурталчилах ажлыг хийлээ.

Энэ үеэрээ сонгогдсон тойргийн иргэдтэйгээ уулзаж, тэдний санал бодлыг сонсож, цаашид хийх ажилдаа тусгах нь гишүүн бүрийн гол анхаарал хандуулдаг зүйл билээ.

УИХ-ын гишүүн Цэндийн Мөнх-Оргил чуулган завсарлах хугацаанд өөрийн сонгогдсон УИХ сонгуулийн 60–р тойрог буюу Сүхбаатар дүүргийн 7, 8, 9, 10,  Багануур дүүргийн нэгдүгээр хорооны иргэдэд ажлын тайлангаа танилцууллаа.

Энэ үеэр өнгөрсөн онд тойрогтоо хийсэн болон энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар мэдээл хүргүүлжээ. Үүний зэрэгцээ хийсэн ажлуудаа иргэдээрээ дүгнүүлж, хийх ажилдаа иргэдийн санал бодлыг тусгах зорилгоор тойргийнхоо 3000 орчим айлуудаас судалгаа авчээ.

Иргэд санаа авахаар санал, зөвлөгөө их бичжээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон түүний ажлын албаныхан судалгаа бүрийг нэг бүрчлэн уншиж, танилцаж байна.

ШИНЭ МЭДЭЭ