МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.03.22
Барилга, Хот байгуулалт

Б.Энх-Амгалан: Эх орны бүтээн байгуулалтад цэргүүдийг татан оролцуулахад анхаараарай

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны  гишүүдийн 93.3 хувиар  түүнийг  ЗХЖШ-ын даргад дэмжлээ. Хэлэлцсэн  асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж,  асуулт тодруулсан юм.

УИХ-ын гишүүн, ЗТЯамны сайд Б.Энх-Амгалан

Амжилт хүсье. Та хэдэн зүйлд анхаарал тавиарай гэж хүсэж байна. Сүүлийн 25 жилд хамгийн улс төржөөгүй салбар бол Батлан хамгаалах салбар гэж би боддог. Цэргийн нисэх хүчний салбарыг бэхжүүлэхэд онцгой анхаараарай. 

Хоёрдах нь ОУ-ын энхийг сахиулах хүчинд манай цэргүүд оролцож байгаа. Тэднийхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бусад армиудаас суралцах, орчин үеийн зэвсэг, техникийн эзэмшиж сурах ажилд анхаараарай. Цаашдаа болж өгвөл Монголын эмнэлгийн болон инженерийн ротыг оролцуулах боломжийг олгоход анхаараарай. 

Эх орны бүтээн байгуулалтад цэргийн анги, нэгтгэлүүдийг  татан оролцуулахад онцгой анхаараарай.

Бааранд суудаг биш, казино тоглодог биш, мансууруулах бодис хэрэглэдэг биш. Харин эх орондоо хэрэгтэй зүйлс хийдэг эр цэргүүд хэрэгтэй байна. Замын болон төмөр замын бүтээн байгуулалт болоод ойн цэвэрлэх арга хэмжээнд оролцуулах хэрэгтэй. Оюутан цэрэг гэдэг шиг малчин цэрэг гэдэг санал их ирдэг юм байна лээ

ШИНЭ МЭДЭЭ