2019.03.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Эко цахилгаан халаагуур олголоо
УИХ-ын Б.Саранчимэг өөрийн сонгогдсон БЗД-ийн зорилтот бүлгийн иргэддээ илүү хүрч ажиллах зорилгоор зарим иргэдэд эко халаагуур бэлэглэлээ.
Дүүргийнхээ зорилтот бүлгийн иргэд, тэр дундаа олон хүүхдэдтэй өрх толгойлсон эмэгтэй, асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрэгцээтэй байгаа агаарын нян бактерийг устгадаг дэвшилтэт нано технологи бүхий эко цахилгаан халаагуур олголоо.
Тус эко цахилгаан халаагуур нь хурдан хугацаанд дулааныг ялгаруулж хуурайшилт үүсгэхгүй, тоос, тоосонцор, цахилгаан долгионы хортой нэгдэл, нянг эсэргүүцэж, бактерийг устгах, гал түймрийн аюулаас сэргийлсэн тусгай материал хийгдсэн зэрэг олон давуу талтай төхөөрөмж юм.
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16