2019.03.26
Орон нутгийн хөгжил
Баянгол дүүргийн 9,10 үүрийн шинэ байрны шав тавих ёслол боллоо
Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны 9,10 дугаар үүр энэ жил шинэ байртай болох бөгөөд барилгын шавийг өчигдөр тавьжээ.
Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар санаачлагаараа намын гишүүдийнхээ төдийгүй дүүргийнхээ иргэдийг хөгжих, амрах боломжоор хангагдах өдөр тутмын үйл ажиллагаанд зориулж өөрийн хөрөнгөөр 4 айлын 2600 м.кв газрыг худалдан авч шинэ байрны шавийг тавьж ажлаа эхлүүлсэн байна.
Өчигдөр шаваа тавьсан 9,10 дугаар үүрийн шинэ байр намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын мөн өөрийн хөрөнгөөр барьсан хатуу хучилттай замын хажууд баригдах бөгөөд энэ оны 8-р сард бүрэн ашиглалтад орох гэнэ.