2019.03.27
Хууль, эрх зүй
Ж.Эрдэнэбат: Өнөөдөр бид засаглалын хямрал руу явчихлаа
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.27/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 03 дугаар 25-ны өдөр хуралдан зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх” нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан.
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
Өнөөдөр бид засаглалын хямрал руу явчихлаа. Эрүүднэ шүүнэ гэдэг буруу. Энийг бүх нийтээрээ жигсэн зэвүүцэж байна. Гэхдээ шүүх хууль хяналтын байгууллага нь хараат болох асуудал нь мөн энэнтэй адилхан буруу зүйл.
Нэгийг нь буруу нөгөөг нь зөв гэж ярьж байгаа их хурлынхаа гишүүдийн өмнөөс харамсаж байна. Өнөөдөр бид хувийн өмч рүү халддаг, дээрэмддэг, хурааж авна гэж мэдэгдэл гаргадаг, шүүх хуулийн байгууллага нь эрүүдэн шүүдэг, дарга нарынхаа дохио зангаагаар шийдвэр гаргадаг ийм улс оронд амьдарч байна. Ийм оронд ямар хөрөнгө оруулагч орж ирэх вэ? Хоёр гурван хүний хувь тэмцэл ч байдаг юм уу эсвэл бизнес улс төрийн бүлэглэл хоорондын эл хөрөнгө булаацалдсан ийм л үйл ажиллагаанаас үүдэлтэй засаг төрийг хямрал руу бид нар түлхэж байна. Ингэж болохгүй шүү.
Төр засаг тогтвортой үйл ажиллагаа нь хэвийн хөгжлийн бодлого ярьж байж ард түмний амьдрал дээшлэх бололцоо бүрдэнэ. Хариуцлага тооцох тогтолцоогоо заавал энэ засаг төрийн хямрал руу явуулахгүйгээр шйидэж болохгүй юу? Энэ гарцыг ололдоо мэргэжилийн байнгын хороо нь шийдвэр гаргаад ороод ирсэн юмыг мэдэхгүй хүмүүс эсэргүүцдэг. Энэ үндсэн хууль зөрчөөд байна. Хууль шүүх хараат болох гээд байна гэж мэргэжилийн хүмүүс нь хэлээд байхад мэдэхгүй хүмүүс нь болно гэж дэмждэг.
ШИНЭ МЭДЭЭ
Салбарын тэргүүний шагнал гардууллаа
2021.11.27
Мандал сум бохирын нэгдсэн шугамд холбогдлоо
2021.11.01