2019.03.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Оюуны спортыг хөгжүүлэгч "Улаан бэрс"-ийн гурав дахь төгсөлт амжилттай боллоо
Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн санаачилгаар Дархан-Уул аймагт байгуулсан “Улаан бэрс” шатрын клубын 3 дахь удаагийн сургалтын төгсөлт 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр боллоо.
Энэ удаагийн сургалтанд Дархан сумын 16 дугаар сургуулийн 3-5 дугаар ангийн 21 сурагч хамрагдан, шатрын анхан шатны мэдлэг эзэмшсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн зүгээс сургалтанд хамрагдсан хүүхдүүддээ оюуны спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.