2019.04.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
"Дархан бизнес хөгжил- 2019/43" спортын 3 төрөлт тэмцээн болж байна
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачилгаар Дархан-Уул аймгийн "Дархан" захын нийт түрээслэгчдийн дунд "Дархан бизнес хөгжил- 2019/43" спортын 3 төрөлт тэмцээнийг зохион байгуулж байна.
Тус тэмцээнд 11 багийн нийт 220 орчим тамирчид оролцож хурдтай, хүчтэй өрсөлдөж, нэг өдрийг ажлын ачаалал, алжаалаа тайлж, тэмцээн халуун дулаан уур амьсгалтай явагдаж байна.