2019.04.03
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Хүнсний ногооны тариалан эрхлэгчдийг чадавхижуулах сургалт боллоо
Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн Дархан-Уул аймаг дахь ажлын алба, "Нэг хүсэл - Нээлттэй хөгжил" ТББ-тай хамтран 2 дахь удаагийн сургалтыг “Хүнсний ногооны тариалан эрхлэгчдийг чадавхижуулах нь” сэдвээр зохион байгууллаа.
Энэхүү сургалтанд Дархан сумын Өргөө, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр багийн 38 иргэн хамрагдлаа.
Мөн сургалтанд хамрагдсан иргэдэд аймгийн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Хэлтсээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийлээ.