2019.04.03
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
97 дугаар сургуулийн өргөтгөл өнөөдөр ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах 97 дугаар сургуулийн 320 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрны өргөтгөл өнөөдөр ашиглалтад орлоо.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 2018 оны улсын төсөвт БЗД-ийн 4 дүгээр хороонд байрлах 97 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын 1.3 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн батлуулснаар гурван ээлжээр хичээллэдэг байсан сургууль хоёр ээлжтэй боллоо.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сонгогдсон цагаасаа эхлэн тойргийнхоо сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудалд байнга анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Тус сургуулийн өргөтгөлийг чанарын өндөр түвшинд, хугацаанаасаа өмнө барьж хүлээлгэн өгсөн Молор констракшний хамт олонд талархал илэрхийлье.