Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо
2019.04.04
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 97 дугаар сургуулийн 320 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрны өргөтгөлийг ашиглалтад орууллаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 2018 оны улсын төсөвт тус сургуулийн өргөтгөлийн барилгад 1.3 тэрбум гаруй төгрөгийг санаачлан батлуулж, 3 ээлжээр хичээллэдэг байсан сургууль 2 ээлжээр хичээлэх боломж бүрдэв. Тус сургуулийн өргөтгөлийн барилгыг “Молор констракшн” ХХК чанартай гүйцэтгэж, хугацаанаасаа өмнө дуусган хүлээлгэн өгчээ.

Нээлтийн ёслолд Б.Саранчимэг гишүүн хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны хөтөлбөр, Үндсэн чиглэлд сургуулийн ачааллыг бууруулах, сургалтын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд үр дүнтэй олон ажил хийж байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хоёр ээлжтэй болгох зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд миний сонгогдсон тойргийн 97 дугаар сургуулийн өргөтгөлийг барьж, ашиглалтад оруулж байгаад баяртай байна” гэв.

Энэхүү ёслолд сургуулийн удирдлага, эцэг эхчүүд, сурагчид болон төрийн захиргааны холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

ШИНЭ МЭДЭЭ