МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.04.05
Улстөр

Б.Энх-Амгалан: Та хуулийн өмнө өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаарай

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж, эхний хуралдаанаа хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Ерөнхий Прокурорт Б.Жаргалсайханыг томилуулах санал ирүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

“Монголчууд цөөхүүлээ. Тиймээс нууц зүйл бага. Сүүлийн үед сошиалаар харахад таны талдаар сөрөг мэдээлэл харагдахгүй байгаа нь таныг гайгүй сайн ажиллаж явжээ гэдгийг харууллаа. Прокуророор томилогдоод та маш их ажилтай болно. Одоо залилан, эрүү, эдийн засгийн, хууль завхруулсан, хээл хахууль гэх мэт том хэргүүд дээр та ажиллана.

Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн 49, Төгрөг хэвлэсэн хэрэг, лиценз патентын хэргүүд бий. Үүнийг дагаад их эр зориг шаардах байх. Олон хүн тан руу утасдах байх.

Та хуулийн өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэдийн итгэлийг сэргээхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Үүнийг хэн нэгэн л өөрчилнө. Таныг өөрчлөөсэй гэж хүсэж байна. амжилт хүсье.” 

ШИНЭ МЭДЭЭ