МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Татварын бааз суурийг нэмэгдүүлэх олон улсын жишигт нийцсэн хууль болсон
2019.04.08
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Татварын бааз суурийг нэмэгдүүлэх олон улсын жишигт нийцсэн хууль болсон

УИХ-ын хаврын ээлжит бус чуулганаар Татварын багц хууль батлагдсан. Тус хуульд орсон өөрчлөлтүүдын талаар ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Б.Баттөмөрын байр суурийг хүргэж байна.

Монгол улс 190 мянган аж ахуй нэгж байгууллагатай. Үүнээс татвар төлдөг 93 мянган аж ахуй нэгж байна. Дотор нь задлаад үзэхээр 1,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой 91 мянган ААН, 1,5 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж  хоёр мянга долоон зуу орчим байна. Үүнээс харахад өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай аж ахуйн нэгжүүд томорч хөгжиж чадаагүй байна. Энэхүү 90 мянган ААН-үүдын төлж буй татвар орлогын албан татварын 3,4 хувийг эзэлдэг.

Энэ нь Монголын төр жижиг татвар төлөгч бизнес эрхлэгчиддээ төрийн бодлогоор татварын хөнгөлөлт үзүүлэх шаардага байна гэдгийг харуулж байна.

Томоохон үндэстэн дамнасан компаниудын хувьд олон улсад нийтлэг хэрэглэгддэг гүн шилжилт гэдэг зүйлийг ашиглаж татварын бааз сууриа багасгаж орлогоо багасгадаг ийм зүйл бол ажиглагдаж байна. Манай хуучин хуулинд гүн шилжилтийг тодорхой хуульчлаагүй учраас  ямар нэг арга хэмжээ авах боломжгүй байсныг хуулинд маш сайн суулгаж өгсөн. Дэлхийн 170 орчим улсаас мэдээлэл авах боломжтой болсон.

50 сая хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн хувьд жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж "И" баримтын системтэй холбогдоод жилд нэг хувийн татвар төлнө. 300 сая хүртэл борлуулалтын орлоготой ААН жилд 2 удаа тайлан гаргана 1 хувийн татвар төлнө. 300-1,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ААН-ыг хувьд 10 хувиа төлөөд 90 хувийг нь төрөөс хөнгөлөлт маягаар буцаан олгоно. 1,5 с дээш 6 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж 10 хувийн татвар төлнө. 6 тэрбумаас дээш татварт ногдох борлуулалтын орлоготой ААН 25 хувийн татвар төлнө.

50 сая хүртэл орлоготой бол заавал татварын байцаагч очихгүйгээр цахимаар хяналт шалгалт хийх боломжтой. Мөн зөвхөн эрсдэлтэй аж ахуйн нэгжийг шалгаж эрсдэлгүй ААН-ыг бол 10 жил 20 жилээр шалгахгүй байж болно. Эрсдэлийг олон улсын хэмжээнд тооцдог томоохон үзүүлэлтүүдээр хэмжинэ.

Энэ хуулиар эдийн засгийн бүх хөгжлийг дэмжих зорилготой юм. Монголчууд дотооддоо юу үйлдвэрлэж хэрэгцээгээ хангаж чадаж байна түүн дээр нь импортын татварыг нь нэмж дэмжих гэх мэт олон зүйлсийг жил болгон хийх тэр татварын орчинг нь бүрдүүлж өгсөн байгаа.

Хувь хүн жимс хүнсний ногоо улаан буудайн бизнес эрхэлвэл орлогоос өгөх татварыг нь 50 хувь хөнгөлж байгаа. Ипотекийн зээл Хаөн банкнаас 12 хувийн хүүтэй зээл аваад орон сууц авлаа гэхэд  дөрьөн хувийг тэр төлсөн татвараас нь буцаан төлдөг, 500 км алс амьдарч байгаа иргэн, ААН-ын хувьд 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ, 1000 км хол бүс нутагт амьдарч байгаа хүмүүсийн хувьд олж буй орлогоос нь 90 хувь хөнгөлнө гэх мэт заалтуудыг тусгаж өгсөн.

Энэ хууль хэрэгжсэнээр татварын бааз суурийг нэмэгдүүлэх олон улсын жишигт нийцсэн хууль болсон гэж үзэж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ