2019.04.09
Улстөр
Хотын даргын орлогч нарыг томилохыг дэмжлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан удирдлагын бүтцэд ажиллах хүмүүсийнхээ нэрсийг зөвшилцөхөөр НИТХ-ын дарга Р.Дагвад саналаа хүргүүлсэн.
Үүний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж зөвшилцөхөөр ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Хотын даргын зүгээс
- Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгаланг,
- Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ш.Анхмааг
- Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагчаар М.Халиунбатыг,
- Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Мөнхжаргалыг,
- Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Отгонсүхийг,
- Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслүүдийн удирдагчаар О.Мөнгөншагайг томилох саналыг оруулсан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
ШИНЭ МЭДЭЭ
Маргааш, нөгөөдөр төв замын БҮРЭН ХААНА
2019.09.01
Хотын даргын орлогч нарыг томилохыг дэмжлээ
2019.04.09
Энэ онд нийслэлд 8 сургууль шинээр барина
2019.04.05
Нийслэлийн бүтцийн өөрчлөлтийг дэмжлээ
2019.03.29
"Зөв гэр" нийгмийн хариуцлагын төсөл эхэллээ
2019.03.27
Боловсролын сайд, хотын дарга 2 шоконд орлоо
2019.03.18