МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Шилдэг бизнес төсөл" уралдааны эхний шатанд шалгарсан сурагчид Төрийн ордонд зочиллоо
2019.04.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Шилдэг бизнес төсөл" уралдааны эхний шатанд шалгарсан сурагчид Төрийн ордонд зочиллоо

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилсан “Шилдэг бизнес төсөл” уралдаан 2017 оноос жил бүр амжилттай явагдаж байна. Шинэ үеийн энтрепренейрүүдийг төрүүлэх зорилготой "Шилдэг бизнес төсөл" уралдааны эхний шатанд 60 хүүхэд шалгараад байна.

Сурагчдын сонирхлыг ихээр татаж, жилээс жилд оролцогчдын тоо нь нэмэгдэж, бүтээлүүд чанаржиж байгаа уг уралдаан нь сурагчдын бизнес санааг хөгжүүлж, цаашлаад Монгол улсад хэрэгжүүлж болохуйц бизнесийн төслийн санааг дэмжиж, хамтран ажиллах боломжийг судлан нээх зорилготой. 

Бизнесийн талбарт амжилт гаргаж, ажил олгогч, баялаг бүтээх ур чаздвар эзэмшинэ гэдэг ЕБС-ийн сурагчид байтугай их, дээд сургуулийн оюутан цаашлаад насанд хүрсэн хүмүүсийн ч зориглон хийгээд байдаг зүйл биш.

Харин сурагчид ямар хэмжээнд сэтгэж, бидний ирээдүй ямар их тэмүүлэлтэй байгаа нь уралдаанд ирсэн төслийн тооноос харж болохоор. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тэдний энэхүү хүсэл эрмэлзлийг нь олж харан, УИХ-ын гишүүний хувьд, басхүү чадварлаг бизнесмений хувьд тэднийг дэмжих, урам өгөх зорилгоор “Шилдэг бизнес” төслийг санаачилсан байдаг.

Уралдаанд ирүүлсэн хүүхдүүдийн материалд төсөл, тооцоолол зэргээс эхлэн алдаа дутагдал байсан ч тухай бүртээ зөвлөгөө авах, төслөө улам сайжруулж, шат бүрт шинэ мэдлэг олж байгаа сурагчид ч сэтгэл хангалуун байна.  

“Шилдэг Бизнес Төсөл”-2019 уралдаанд амжилттай оролцож 1-р шатанд шалгарсан Баянгол дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн шилдэг 60 сурагчдын маань эхний 30-н сурагч өнөөдөр Төрийн ордноор зочилон, Төрийн есөн хөлт Цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцан, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамт өдрийн зоог барилаа.

ШИНЭ МЭДЭЭ