МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.04.11
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Энх-Амгалан: Үдийн цайны 600 төгрөгийг өсөн нэмэгдэх зарчмаар нэмэгдүүлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.11/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15.30 цагт эхэлж  Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Б.Ундармаа нарын найман гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн" анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.

УИХ-ын гишүүд энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

"Хөрс, Агаар, Хүнс бол хүний амьдралын хүрээлэн буй орчны гол үндэс. Бид эрүүл хүнсний тухай ярьж байна.

Баялаг хүнс, шим тэжээл нэмэх гэсэн нэрийн дор витаминжуулах гэж янз бүрийн юм хүүхдүүдийн хоолонд хийх вий гэдгийг анхаараарай. Витаминлаг гээд гадны химийн аргаар бордсон янз бүрийн жимс, жимсгэнэ өгөх вий дээ гэсэн болгоомжлол байгаа юм.

600 төгрөг гэдэг бол хүүхдийн нас, биений онцлогт тохирсон хоол тэжээлээр хангах боломжгүй гэж үзэж байна. Тиймээс үүнийг өсөн нэмэгдүүлэх зарчмаар цаашид явуулаарай." 

ШИНЭ МЭДЭЭ